CFA RESEARCH CHALLENGE-2018 Олон улсын тэмцээний эхний шатанд МУИС, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2 баг оролцож I, II байр эзэллээ.
CFA RESEARCH CHALLENGE-2018 Олон улсын тэмцээний эхний шатанд буюу Монголын их сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон тэмцээнд МУИС, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2 баг оролцож I, II байр эзэллээ.
Read More2017-2018 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөж байгаа оюутнууд “ЭРДМИЙН БАЯР”-таа хүрэлцэн ирнэ үү.
МАГИСТР:
Хэзээ: 2018 оны 1 дүгээр сарын 19-ны 09:30 цагаас
Хаана: МУИС-ийн 1-р байрны дугуй зааланд
БАКАЛАВР:
Хэзээ: 2018 оны 1 дүгээр сарын 19-ны 14:00 цагаас
Хаана: МУИС-ийн 4-р байрны 221 тоотод /лекцийн зааланд/
Read More“Санхүүчдийн өдөр”-ийг угтсан салбарын оюутны мэргэжил, урлаг, спортын тэргүүний хамт олон шалгаруулах уралдаант тэмцээн
Санхүүчдийн өдөр-ийг угтсан салбарын оюутны мэргэжил, урлаг, спортын тэргүүний хамт олон шалгаруулах уралдаант тэмцээн 2017-2018 оны хичээлийн жилд дараах хуваариар зохион байгуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгарууллаа.
- Мэргэжлийн тэмцээн: 2017.11.24-ний өдөр
- Урлагийн тэмцээн: 2017.12.02-ний өдөр
- Спортын тэмцээн: 2017.12.09-10-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдсан.
Нэгдсэн дүн гарахад Санхүү менежмент 4Б болон Санхүү менежмент 3А ангиудын оноо тэнцсэнээр ШИЛДГИЙН ШИЛДЭГ ангиудаар тодорч цом, мөнгөн шагналаар шагнууллаа.
Read MoreСанхүүгийн салбарын оюутны урлагийн тэмцээн
Санхүүчдийн өдөр-ийг угтсан салбарын оюутны мэргэжил, урлаг, спортын тэргүүний хамт олон шалгаруулах уралдаант тэмцээний урлагийн төрөл 2017.12.02-ний өдөр зохион байгуулагдав. (more…)
Read MoreSOME ISSUES IN FINANCIAL SECTOR сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдлаа
МУИС-н Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, ОХУ, Плехановын улсын их сургуулийн УБ дахь салбар сургуультай хамтран санхүүгийн секторын тулгамдсан асуудлаар 12 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017.12.01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
МУИС, БС-ийн бакалаврын түвшний намрын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө.
МУИС, БС-ийн бакалаврын түвшний намрын оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдар хичээлийн IV байрны 304 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа. Нийт 10 илтгэл ирсэнээс дараах илтгэлүүд шагналт байранд шалгарлаа.
1-р байранд “Гадаад өрийн зохистой харьцаа ба эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл А.Бат-Орших, Д.Лхагва-Очир, А.мөнх-Эрдэнэ /Санхүү/
2-р байранд “Монголын хөрөнгийн бирж дэх үр ашигт зах зээлийн таамаглал” сэдэвт илтгэл Б. Алтантуул, Ц.Оюутнтуяа, А.Уянга /Санхүү/
3-р байранд “Шинэлэг аргачлалаар зээлийн багцын эрсдэл тооцох нь сэдэвт илтгэл Н.Тэргэл, Б.Ахбота /санхүү/
3- р байранд “Оюутнуудын гар утас цэнэглэх хэрэгцээ, хэрэгцээг хангах бүтээгдэхүүн, түүний хөгжүүлэлт” Ү.Ганбаяр, Б.Батцэцэг, Б.мөнхгэрэл /маркетинг/ тус тус эзэллээ.
Read MoreМАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн 2-р улирлын магистр, докторын хөтөлбөртөө элсэлт авч эхэллээ.
Элсэлтийн бүртгэл: 2017 оны 11-р сарын 15-наас 2018 оны 01-р сарын 08-ныг дуустал
Бүртгэл хаяг: http://burtgel.num.edu.mn зөвхөн цахим хэлбэрээр явагдана.
Бүртгэлийн хураамж: 25.000₮ төгрөг
Элсэлтийн шалгалт: 2018 оны 01-р сарын 09-наас 12-ны хооронд авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлана.
МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг http://burtgel.num.edu.mn мөн http://graduate.num.edu.mn цахим хуудаснаас авч болно.
Сургалтын нэгдсэн газар Элсэлтийн алба
Утас: 75754400- (1122), (1123), (1129), 321983
№ | МУИС-ийн Бүрэлдэхүүн сургууль | Сонгох боломжтой хөтөлбөр |
1 | Шинжлэх Ухааны Сургууль-Байгалийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Математик, Математикийн боловсрол, Хими, Химийн боловсрол, Газар зүйн боловсрол, Байгаль орчны зайнаас тандан судлал, Газрын кадастр, Хөрс судлал, Хот ба бүс нутгийн төлөвлөлт, Газар зохион байгуулалт, Газар зүй, Геологи (геологи эрэл хайгуул, шатах ашигт малтмал, геологи эрдэс баялагийн удирдлага), Геофизик |
Магистрын хөтөлбөрт: Математик /мэргэжлийн, судалгааны/, Математикийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Байгалийн нөөцийн менежмент /мэргэжлийн/, Биологи /судалгааны/, Биохими /судалгааны/, Биотехнологи /судалгааны/, Биофизик /судалгааны/, Экологи /судалгааны/, Физик /судалгааны/, Физикийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Сансар судлал /судалгааны/, Химийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Хими /судалгааны/, Газар зүйн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Байгаль орчны зайнаас тандан судлал /мэргэжлийн, судалгааны/, Газрын кадастр /судалгааны/, Хөрс судлал /судалгааны/, Хот ба бүс нутгийн төлөвлөлт /судалгааны/, Газар зохион байгуулалт /судалгааны/, Газар зүй /судалгааны/, Геологи (геологи эрэл хайгуул, шатах ашигт малтмал, геологи эрдэс баялагийн удирдлага) /мэргэжлийн, судалгааны/, Геофизик /мэргэжлийн, судалгааны/ | ||
Докторын хөтөлбөрт: Биологи /өдөр/, Биохими /өдөр/, Экологи /өдөр/, Физик /өдөр, эчнээ/, Хими /эчнээ/, Газар зүй /өдөр, эчнээ/, Байгаль орчныг зайнаас тандан судлал /өдөр, эчнээ/, Геологи /бэлтгэл, өдөр, эчнээ/, Геофизик /бэлтгэл, өдөр, эчнээ/ | ||
2 | Шинжлэх Ухааны Сургууль-Нийгмийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Антропологи, Археологи, Социологи, Нийгмийн ажил, Сэтгүүл зүй, Улс төр судлал, Эдийн засаг |
Магистрын хөтөлбөрт: Антропологи /мэргэжлийн, судалгааны/, Археологи /мэргэжлийн, судалгааны/, Сэтгэл судлал /судалгааны/, Боловсрол судлал /судалгааны/, Социологи /мэргэжлийн, судалгааны/, Нийгмийн ажил /мэргэжлийн, судалгааны/, Сэтгүүл зүй /мэргэжлийн, судалгааны/, Улс төр судлал /мэргэжлийн, судалгааны/, Эдийн засаг /судалгааны/ | ||
Докторын хөтөлбөрт: Антропологи /өдөр, эчнээ/, Археологи /өдөр, эчнээ/, Боловсрол судлал /өдөр/, Сэтгэл судлал /өдөр/, Социологи /өдөр/, Нийгмийн ажил /өдөр/, Сэтгүүл зүй /бэлтгэл, өдөр, эчнээ/, Улс төр судлал /бэлтгэл, өдөр/, Эдийн засаг /өдөр/ | ||
3 | Шинжлэх Ухааны Сургууль-Хүмүүнлэгийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Гадаад хэл шинжлэл, Гадаад хэлний орчуулга, Олон улс орон судлал, Гадаад хэлний боловсрол, Түүх, Философи, Буддын гүн ухаан, Шашин судлал, Утга зохиол судлал |
Магистрын хөтөлбөрт: Гадаад хэл шинжлэл /мэргэжлийн, судалгааны/, Гадаад хэлний орчуулга /мэргэжлийн, судалгааны/, Олон улс орон судлал /мэргэжлийн, судалгааны/, Гадаад хэлний боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Хэл шинжлэл /мэргэжлийн, судалгааны/, Түүх /судалгааны/, Философи /мэргэжлийн, судалгааны/, Буддын гүн ухаан /судалгааны/ Шашин судлал /мэргэжлийн, судалгааны/ Утга зохиол судлал /мэргэжлийн, судалгааны/, Урлаг судлал /судалгааны/ | ||
Докторын хөтөлбөрт: Гадаад хэл шинжлэл /бэлтгэл, өдөр, эчнээ/, Олон улс орон судлал /бэлтгэл, өдөр, эчнээ/, Хэл шинжлэл /өдөр/, Философи /бэлтгэл, өдөр/, Түүх /бэлтгэл, өдөр, эчнээ/, Буддын гүн ухаан /бэлтгэл, өдөр/, Шашин судлал /бэлтгэл, өдөр/, Утга зохиол судлал /өдөр/, Урлаг судлал /өдөр/ | ||
4 | Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Компьютерийн ухаан, Өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага, Мэдээллийн технологи, Биоинформатик, Компьютер-хэл шинжлэл, Мэдээллийн систем, Програм хангамж, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт, Статистик, Хэрэглээний математик, Ус судлал, Цаг уур, Компьютерийн сүлжээ, Электроник, Сэргээгдэх эрчим хүч |
Магистрын хөтөлбөрт: Компьютерийн ухаан /судалгааны/, Өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага /судалгааны/, Мэдээллийн технологи /судалгааны/, Биоинформатик /судалгааны/, Компьютер-хэл шинжлэл /судалгааны/, Мэдээллийн систем /судалгааны/, Програм хангамж /судалгааны/, Био-инженерчлэл /судалгааны/, Материал судлал, шинэ материалын технологи /судалгааны/, Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл /судалгааны/, Химийн инженерчлэл /судалгааны/, Хэрэглээний хими /судалгааны/, Цөмийн технологи /судалгааны/, Цөмийн эрчим хүч /судалгааны/ Хүрээлэн буй орчин судлал /мэргэжлийн, судалгааны/, Байгаль хамгаалах технологи /мэргэжлийн, судалгааны/, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт /мэргэжлийн, судалгааны/, Статистик /мэргэжлийн, судалгааны/, Хэрэглээний математик /судалгааны/, Ус судлал /судалгааны/, Цаг уур /судалгааны/, Компьютерийн сүлжээ /судалгааны/, Электроник /судалгааны/, Сэргээгдэх эрчим хүч /судалгааны/ | ||
Докторын хөтөлбөрт: Програм хангамж /бэлтгэл, өдөр/, Мэдээллийн технологи /бэлтгэл, өдөр/, Компьютерийн ухаан /бэлтгэл, өдөр/, Биоинженерчлэл /өдөр/, Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл /өдөр/, Хэрэглээний хими /өдөр/, Цөмийн технологи /өдөр/, Хүрээлэн буй орчин судлал /бэлтгэл, өдөр, эчнээ/, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт /бэлтгэл, өдөр/, Хэрэглээний математик /өдөр/, Цаг уур /өдөр/, Сэргээгдэх эрчим хүч /өдөр/ | ||
5 | Бизнесийн сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Бизнесийн удирдлага |
Магистрын хөтөлбөрт: Маркетинг /мэргэжлийн, судалгааны/, Худалдаа /мэргэжлийн, судалгааны/, Гадаад худалдаа, гаалийн удирдлага /мэргэжлийн судалгааны/, Менежмент /мэргэжлийн, судалгааны/, Нягтлан бодох бүртгэл /мэргэжлийн, судалгааны/, Хөрөнгийн үнэлгээ /мэргэжлийн, судалгааны/, Санхүү банк даатгал /мэргэжлийн, судалгааны/ | ||
Докторын хөтөлбөрт: Бизнесийн удирдлага (Маркетинг, Худалдаа, Гадаад худалдаа гаалийн удирдлага, Менежмент, Нягтлан бодох бүртгэл, Санхүү, банк, даатгал) /өдөр, эчнээ/ | ||
6 | Хууль Зүйн Сургууль | Магистрын хөтөлбөрт: Эрх зүй /мэргэжлийн, судалгааны/, Олон улсын эрх зүй /мэргэжлийн, судалгааны/ |
7 | Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Нийтийн удирдлага, Олон улсын харилцаа, Бүс нутаг |
Магистрын хөтөлбөрт: Нийтийн удирдлага /мэргэжлийн, судалгааны/, Олон улсын харилцаа /мэргэжлийн, судалгааны/, Олон улсын эдийн засгийн харилцаа /мэргэжлийн/, Бүс нутаг /мэргэжлийн/ | ||
Докторын хөтөлбөрт: Нийтийн удирдлага /өдөр/, Олон улсын харилцаа /бэлтгэл, өдөр/ | ||
8 | Орхон сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Гадаад хэлний боловсрол, Боловсрол судлал, Санхүү, банк, даатгал, Нягтлан бодох бүртгэл, Менежмент |
Магистрын хөтөлбөрт: Гадаад хэлний боловсрол /судалгааны/, Боловсрол судлал /судалгааны/, Санхүү, банк, даатгал /судалгааны/, Нягтлан бодох бүртгэл /судалгааны/, Менежмент /судалгааны/ | ||
9 | Завхан сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт: Нягтлан бодох бүртгэл |
Магистрын хөтөлбөрт: Нягтлан бодох бүртгэл /мэргэжлийн/, Санхүү, банк, даатгал /мэргэжлийн/, Аялал жуулчлал /мэргэжлийн/ |
Read More
Доктор, профессор Н.Батнасангийн нээлттэй семинарт урьж байна.
2017 оны 11-р сарын 21-ний 17:00 цагт хичээлийн 4-р байрны 208 тоот өрөөнд доктор, профессор Н.Батнасан багшийн “Bullwhip effect” сэдэвт “Профессорын нээлттэй семинар” болох сонирхсон багш нар, докторант, магистрантууд болон сонирхсон оюутан судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бизнесийн сургууль
2017.11.15
Read MoreСанхүүгийн тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний хурал” амжилттай зохион байгуулагдлаа
2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд Санхүүгийн тэнхимийн бакалаврын оюутнуудын ЭШХ 2017 оны 11 сарын 13 ны өдөр 15.00 цаг 19.00 цаг хооронд МУИС-ийн 4- байрны 112 тоотод боллоо. ЭШХ-д 16 илтгэл хэлэлцүүлэгдлээ. (more…)
Read More