Хөтөлбөрийн тодорхойлолт
Даатгал хөтөлбөрийн агуулга нь “Суралцагсдад санхүүгийн болон даатгалын талаарх үндсэн мэдлэг олгож, даатгалын компаниуд болон нийгмийн даатгалын байгууллагууд, санхүүгийн байгууллагуудад даатгалын болон санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, гүйцэтгэх, хяналт тавих чиглэлээр ажиллах мэргэжлийн ур чадвар, мэдлэг бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино”
Энэ нь:
- МУИС-ийн эрхэм зорилго болох “Монгол Улсын тэргүүлэх их сургууль байж, эрдэм шинжилгээ, сургалтын нэгдлийг хангаж, мэдлэгт суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино”.
- Бизнесийн Сургуулийн эрхэм зорилгод тодорхойлсон “Бид даяарших мэдлэг чадвартай судлаач, манлайлагчийг бэлтгэнэ”.
- Санхүүгийн хөтөлбөрийн эрхэм зорилго болох “Санхүүгийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдэм шинжилгээ, сургалтын нэгж байж шилдэг мэргэжилтэн бэлтгэнэ” гэсэн зорилгуудтай нийцэж байна.
Оюутны эзэмшсэн байх мэдлэг
- Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, маркетингийн удирдлага, тоон болон статистик шинжилгээний аргуудыг эзэмших
- Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, программ хангамжийн мэдлэг
- Нягтлан бодох бүртгэлийн үндэс, санхүүгийн болон удирдлагын бүртгэл, аудитын арга зүй эзэмших
- Санхүүгийн онол, бодлого, төрийн болон бизнесийн санхүүгийн удирдлагын аргууд
- Даатгалын онол, арга зүй, даатгалын менежмент, даатгалын маркетинг, даатгалын зах зээлийн судалгааны арга зүй эзэмшсэн байх
- Эрсдэлийн удирдлага, хохирлын магадлал тооцоолол, даатгалын актуар тооцооллын арга зүй эзэмших;
- Нийгмийн даатгалын бодлого, шийдвэрүүд, тэдгээрийн агуулга, зарчмууд, хууль эрх зүйн хяналт, хэрэгжүүлэх арга механизмыг эзэмшсэн байх
Оюутны эзэмшсэн байх ур чадвар
- Санхүүгийн удирдлага, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа явуулах чадвартай болох
- Даатгалын бизнесийг мэргэжлийн түвшинд удирдах, зохион байгуулах, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд шинжилгээ судалгаа хийж оновчтой шийдвэр гаргах чадвартай байх
- Даатгалын бүтээгдэхүүн боловсруулах, даатгалын гэрээнд андеррайтинг хийх, даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах
- Даатгалын эрсдэлийн тооцооллыг гүйцэтгэх, тариф тооцох, хохирол үнэлэх, эксперт хийх чадвар эзэмших
- Нийгмийн даатгалын сангуудын бүрдэлт, хуваарилалтыг зохицуулах, хөрөнгийг удирдах, бодлого боловсруулах чадвартай байх