Зочлох үйлчилгээний хөтөлбөрийн товч танилцуулга
Зочлох үйлчилгээний менежмент хөтөлбөр нь 1996 оноос Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуульд “АЖЗҮМ” нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл гуч гаруй удаагийн төгсөлтөөр нийт 1,100 дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн ба үүний 200 нь гадаадын зах зээлд болон дотоодын аялалын компанид захирал, менежер, 50 нь олон улсын болон Монголын дээд зэрэглэлтэй зочид буудалд хүний нөөц, маркетинг бусад албаны менежер, салбарын удирдах ажилтанаар ажиллаж байна.
2014 оноос хойш Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимд Зочлох үйлчилгээний менежмент мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Тэнхимийн эрхэм зорилго
Манлайлагчийг бэлтгэх, Менежментийн суурь судалгаандаа тэргүүлэгч байна
Зочлох үйлчилгээний хөтөлбөрийн мэргэжлүүдээр олгогдох мэдлэг ур чадвар
Зочлох үйлчилгээний хөтөлбөрт суралцсанаар дараах ерөнхий мэдлэг ур чадварыг эзэмшинэ.
- Микро, макро түвшний эдийн засгийн онолын асуудлыг судлан эзэмших
- Аялал жуучлалын компани, зочид буудал, ресторан гэх мэт байгууллагад төлөвлөх, шийдвэр гаргах үр ашигтай системийг бүрдүүлэх
- Салбарын тогвтортой хөгжлийн стратеги болон төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших
- Тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
- Байгууллагын орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх
- Эко туризм, ногоон зочид буудлын бизнесийн зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог тайлбарлах чадвартай байна.