
Даатгал

Хөтөлбөрийн зорилго
Санхүүгийн болон даатгалын шинжлэх ухааны онол, арга зүйг судалж, эзэмшсэний үндсэн дээр банк, санхүү, бизнесийн байгууллагуудын эрсдэлийг үнэлэх, удирдах, даатгалын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Макро болон микро эдийн засгийн аль ч түвшинд тогтвортой ажлын байраар хангагдах
Макро түвшинд санхүүгийн бодлого боловсруулахад оролцох боломжтой
Төрийн санхүүгийн орчин үеийн шинэ онол, үзэл баримтлал, хандлага зарчим, арга зүйг эзэмшин түүнийг бүтээлчээр амьдралд хэрэгжүүлэх
- Санхүүгийн болон даатгалын шинжлэх ухааны онолын мэдлэг
- Даатгалын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, шийдвэр гаргах ур чадвар
- Харилцууны соёл, мэргэжлийн ёс зүй
- Багаар ажиллах ур чадвар эзэмшинэ
- Үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, ОУ-ын боловсролын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар итгэмжлэгдсэн
Даатгалын болон брокерийн компаниуд
– Даатгалын менежер
– Даатгалын андеррайтер
– Даатгалын брокер
Банк, санхүү, бизнесийн байгууллагууд
– Эрсдэлийн менежер
Яам, агентлаг, нийгмийн даатгалын байгууллагууд
– Бодлого зохицуулалтын мэргэжилтэн
– Даатгалын эдийн засагч
Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагууд
– Судлаач, мэргэжилтэн