МУИС-ийн Биеийн тамирын тэнхим нь 1948 онд байгуулагдсан Монгол Улсын ууган биеийн тамирын тэнхим юм. Тус тэнхим нь Доктор-1, Олон улсын хэмжээний мастер-3, ОУ-ын шүүгч-1, спортын мастер-7 нийт 11 багш ажилтаны бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын агуулгыг боловсронгуй болгох, хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, оюутнуудын авъяас, хүсэл сонирхолд нь тулгуурлан ур чадварыг дээшлүүлэх, спортын тухай мэдлэг олгох, бие бялдрын болон оюуны ачаалал даах чадвартай бие хүнийг төлөвшүүлэхэд оршино.
-
Р.Гантулга
Спортын мастер -
М.Дашпүрэв
Спортын мастер -
Ж.Баньдхүү
Спортын мастер -
Л.Эрдэнэпүрэв
Спортын мастер -
Д.Бат-Өлзий
Спортын мастер -
Н.Галбадрах
Спортын мастер -
Д.Түмэнтөгс
Спортын мастер -
Б.Болд-Эрдэнэ
Дугуйн ОУХМ -
Ц.Ууганжаргал
Спортын мастер -
Ц. Сумъяабэйс
ОУХМ -
П. Батзаяа
ОУХМ
БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Биеийн тамирын тэнхим нь МУИС-н бүх бүрэлдэхүүн сургуулиудын багш, ажилчид, оюутан суралцагчдад хүрч ажилладагаараа бусад тэнхимүүдээс их онцлогтой юм.
Биеийн тамирын тэнхим нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагааг явуулдаг.
- Сургалтын үйл ажиллагаа
Хичээлийн нэр: Биеийн тамир, эрүүл ахуй
Хичээлийн индекс: SPRT100
Хичээлийн ангилал: Ерөнхий суурь (Бакалавр)
Хичээлийн багц цаг: 3
Судлах улирал: Намар, хавар
Биеийн тамир, эрүүл ахуй хичээлийг сонгон суралцсанаар бие бялдраа хөгжүүлэх, спортын мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, спортоор хичээлэх хандлага төлөвших, эрүүл амьдрах ухаанд суралцах, бэртэл гэмтлийн үед анхан шатны тусламж үзүүлэх чадваруудыг эзэмшинэ.
Биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийг 3 багц цагаар заавал сонгон судлах ба танхимын сургалтаар 2 багц, танхимаас гадуурх сургалтаар 1 багц цаг тооцно.
МУИС-д суралцаж буй оюутан залуус спортын 14 төрөл, нийт 16 хөтөлбөрөөс сонгон биеийн тамир, эрүүл ахуй хичээлийг судлах боломжтой. Үүнд:
Биеийн тамир, эрүүл ахуй хичээл нь бие бялдрын чадавхуудыг тусгай дасгалуудаар хөгжүүлэхээс гадна хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол, үндсэн гимнастикийн спортын төрлүүдийн талаар үүсэл хөгжил, дүрмийн талаар онолын мэдлэг олгох, спортын үндсэн техник элементүүдийн анхан, дунд шатны мэдлэг чадваруудыг эзэмшүүлнэ.
Волейболын хичээлийг судалснаар тухайн спортын төрлийн үүсэл хөгжил, тоглолтын дүрэм, шүүлтийн талаар онолын мэдлэг авч, хөдөлгөөний эвсэл, хурд, хүч, тэсвэр, багаар ажиллах чадвараа дээшлүүлэн анхан дунд шатны техникүүдийг эзэмшин хувийн ур чадвараа сайжруулна.
Сагсан бөмбөгийн хичээлийг сонгон судалснаар сагсан бөмбөгийн спортын үүсэл хөгжил, тоглолтын дүрэм, шүүлтийн талаар онолын мэдлэг авч, нэг хөдөлгөөнөөс нөгөө хөдөлгөөнд шилжих эвсэлтэй болж, хурд, хүч, тэсвэр, багаар ажиллах чадвараа дээшлүүлэн анхан ба дунд шатны техникүүдийг эзэмшин хувийн ур чадвараа сайжруулна.
Аэробикийн хичээл нь олон төрлийн бүжгийн урсгал, аэробикийн дасгалуудыг янз бүрийн хэрэгсэл, материалуудын тусламжтайгаар, сэтгэл хөдөлгөсөн орчин үеийн хөгжмийн аянд гүйцэтгэн бие махбодь болон оюун санаад эерэгээр нөлөөөлдөг эрүүл мэндэд асар их ач холбогдолтой спортын төрөл юм.
Энэхүү хичээлийг судалснаар оюутан, залуучуудын бие бялдар нь өв тэгш хөгжиж, зүрх судас, амьсгалын системийн үйл ажиллагаа, үе мөчний хөдөлгөөн сайжран, хөдөлгөөний эвсэл сууж, уян чадавх илүү ихээр нэмэгдэнэ.
“Cheerleading” гэдэг нь багийн спортын тэмцээний үед өөрийн баг тамирчдаа дэмжих, сэтгэл санааг нь сэргээх, үзэгчдийг хөгжөөн баясгах, тухайн орчны таагүй уур амьсгалыг зөөлрүүлэх зорилготой бүжиг, акробатикын дасгал, гимнастикийн үндсэн техник элемент, үзүүлбэртэй хүний сонирхол татсан спортын шинэ төрөл юм.
Хөгжөөн дэмжигчдийн спорт нь дэлхийн улс орнуудад болон их дээд сургуулийн оюутан залуучуудын дунд маш их эрчимтэй хөгжиж байна.
Энэхүү хичээлийг судалснаар оюутан, залуучууд биеийн зөв галбиртай, хөдөлгөөний эвсэл, хөгжмийн мэдрэмжтэй, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, өөрийгөө бусдад нээх, өөртөө итгэх итгэлтэй, багаар ажиллах болон хамт олноо манлайлах чадвар эзэмшинэ.
Энэ хичээлд төрөлхийн болон олдмол эмгэгтэй эмчийн магадлагааг үндэслэн биеийн тамирын хичээлээс чөлөөлөгдсөн оюутнууд хамрагдана. Эмчилгээний биеийн тамир хичээлийг судалснаар өөрийн өвчний түүхийг үндэслэн өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв сонгон гүйцэтгэх ур чадварыг эзэмшинэ.
- Усанд сэлэлт (Swimming)
- Таеквондо (Taekwondo)
- Бүжгийн спорт (Dance sports)
- Туялзуур сэлэм (Fencing)
- Иог амьдрах ухаан (Yoga)
- Бокс (Boxing)
- Хананд авиралт (Climbing)
Биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийг танхимийн сургалтаар 64 цаг (7 хоногт 2 удаа), хичээлээс гадуур 32 цаг нийт 96 цаг судалдаг. Оюутан дээрх хөтөлбөрүүдийн алийг нь ч сонгосон байсан эхний 8 долоо хоногт бие бялдрын ерөнхий хөгжил олгох хичээлд хамрагдаж сүүлийн 8 долоо хоногт сонгосон төрлөөрөө спортын клуб, төвүүдэд хичээллэдэг.
Танхимаас гадуур цуглуулах багц цаг: Хичээлээс гадуур судлах цагийг Цэ
нгэг агаар- эрүүл мэнд болон ОУ-ын марафон гүйлт, Спортлог оюутан хэлэлцүүлэг өдөрлөгт заавал хамрагдах ба явган аялал, МУИС-ийн шигшээ багуудыг дэмжих, спортоор бие даан хичээллэх, багшийн удирдлаган доор уралдаан тэмцээн зохион байгуулах арга хэмжээнүүдээс сонгон цуглуулдаг.
- Эрдэм шинжилгээний хурал
Биеийн тамир, спортын салбаруудын болон ОУ-ын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж эмхтгэлүүд
Оюутнуудад зориулсан сурах бичиг, гарын авлага, зөвлөмжүүд
- Уралдаан тэмцээн
Багш ажилчдын дундах үйл ажиллагаа:
Биеийн тамир спортоор хичээллэх сэдлийг төрүүлэх, заал танхимаар ханган удирдан чиглүүлэх
МУИС- БАСИН, бүрэлдэхүүн сургуулиуд, тэнхим нэгжүүдийн дундах уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах
Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа:
– МУИС-ийн оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж шигшээ баг бүрдүүлэн спортын 5-10 төрлөөр ахисан түвшний сургалтыг удирдан зохион явуулдаг.
– Гадаад, дотоодын /улс, хот, оюутны спортын бага наадам, оюутны их наадам/ тэмцээн уралдаанд оюутнуудыг бэлтгэн оролцуулдаг.
-Гадаад оюутнуудын дунд спортын арга хэмжээг зохион байгуулдаг.