2021 оны 10 сарын 1 ны өдөр

Гадаадад дадлага хийх боломж

Сайн байцгаана уу? Aiesec олон улсын залуусын байгууллагаас мэндчилж байна. 

AIESEC нь олон улсад дадлага хийх, сайн дурын ажил хийх боломжоор дамжуулан залуучуудын манлайллын чадавхийг хөгжүүлж дэлхийн иргэн болоход нь тусалдаг дэлхийн хамгийн том олон улсын залуусын байгууллага билээ. 

AIESEC нь 1948 онд байгуулагдсан төрийн бус, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд одоогоор дэлхийн 114 гаруй улс орон, бүс нутгуудад салбартай нийгмийн сайн сайхны төлөө болон залуучуудыг дэлхийн иргэн болоход зориулан төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.

Монгол улсад 2008 оноос эхлэн одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ?

Олон улсад дадлага хийх хөтөлбөр

Өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр олон улсад дадлага хийх замаар кареераа дээшлүүлэхийн зэрэгцээ манлайллаа хөгжүүлэх боломжтой. 

Дадлага хийх боломжтой мэргэжилүүд:

  • Бизнесийн удирдлага
  • Маркетинг
  • Инженер
  • Мэдээллийн технологи
  • Санхүү
  • Бусад

Энэхүү хөтөлбөр нь 6 долоо хоногоос 78 долоо хоногийн хугацаатай олон улсад өөрийн мэргэжлээр дадлага хийх ба та өөрийн мэдлэг туршлагаа нэмэгдүүлэн, шинэ боломжийг нээхэд тань туслана.

Хөтөлбөрийн танилцуулга:

Та илүү олон хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Олон улсад дадлага хийх хөтөлбөр

Гадаадад багшаар ажиллах боломжтой болж, карьераа дээшлүүлэхийн зэрэгцээ манлайллаа хөгжүүлэх боломжтой.

Та энэхүү хөтөлбөрийн хүрээнд мэргэжил хамаарахгүйгээр багшаар 

  • Америк
  • Европ
  • Африк
  • Ази, Номхон далайн орнуудад 9 долоо хоногоос 78 долоо хоногийн хугацаанд туршлага хуримтлуулах боломжтой.

Хөтөлбөрийн танилцуулга:

Хэрхэн AIESEC-ээр дамжуулан гадаадад мэргэжлийн дадлагын ажил хийх вэ?

Aiesec олон улсын залуусын байгууллага танийг дэлхийн иргэн болж хөгжин туслахад үргэлж бэлэн байх болно.

Бидэнтэй холбогдох хаяг:

https://www.instagram.com/aiesecmongolia/

https://aiesec.org/