page-header

Элсэлтийн журам

Your work is going to fill a large part of your life, the only way to be truly satisfied is to do what you believe is great work. The only way to do great work is to love what you do.

Хэрхэн суралцах хүсэлт гаргах вэ ?

Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч элсэн суралцах хүсэлт гаргана.

МУИС-ийн босго оноо

БСШУСЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна.

Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үйлчилгээ

МУИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог.

Оюутан солилцооны хөтөлбөр

МУИС-ийн оюутнууд нь сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 100 орчим их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Дотуур байрны үйлчилгээ

МУИС нь оюутны 5 дотуур байртай бөгөөд гадаадын 200, дотоодын 1400 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай, 405 стандарт өрөөтэй. Дотуур байранд орох хүсэлт гаргасан суралцагчдын 98 % нь байраар хангагддаг.

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

Бакалавр, магистр, докторын түвшний сургалтын төлбөрийн хэмжээ

МУИС-ийн элсэлтийн бүртгэл

Back to top