Хөтөлбөрийн танилцуулга

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн зорилго нь “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн судлаачдыг бэлтгэдэг Монгол улсын шинжлэх ухаан, дээд боловсролын тогтолцоонд тэргүүлэх үүрэгтэй эрдэм оюуны төв байж нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн даяарших мэдлэг чадвартай мэргэжилтэн, судлаачийг бэлтгэнэ.”

Бакалаврын хөтөлбөрийн боловсролын зорилго мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүйн хандлагыг мэргэжлийн ажлын хүрээнд зохих ёсоор үр бүтээлтэй ашиглах чадвартай мэргэжлийн нягтлан бодогчдыг бэлтгэх явдал юм.

Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)

МУИС-ийн бизнесийн сургууль нь нягтлан бодох бүртгэлийн  дараах хөтөлбөрүүдийн хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Нягтлан бодох бүртгэлээр бакалавр

Өдрийн сургалтаар

  • Нягтлан бодогч
  • Татварын нягтлан бодогч
  • Нягтлан бодогч, хяналт шалгалт
  • Нягтлан бодогч, мэдээлэл зүй

Оройн болон эчнээ сургалтаар

  • Нягтлан бодогч
  1. Төгсөлтийн дараах сургалт
  • Магистр, магистрын бэлтгэл
  • Доктор

Дээрх хөтөлбөрүүдийг бие даан хэрэгжүүлэхээс гадна ОХУ-ын “Байкальскийн Государственный Университет Экономики и Права” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, багш оюутан, сургалтын материал солилцох чиглэлээр хамтран ажилладаг.

НББ-ийн тэнхим нь 2006 онд өөрийн үнэлгээний тайлангаа бэлтгэн, МУИС-д анх удаа бакалаврын сургалтын хөтөлбөрөө 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж 11 тоот гэрчилгээг авч 2013 онд бакалаврын сургалтын хөтөлбөрөө МУИС-д анх удаа хоёр дахь удаагаа 8 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж 130 тоот гэрчилгээг авсан байна.

2013 онд Бизнесийн сургууль,  Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэлийн Олон Улсын Байгууллага (ACBSP)-аар тус хөтөлбөр магадлан  итгэмжлүүлсэн.

Мэдлэг, ур чадвар

  • Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн ‎‎эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд,
  • М‎‎эдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах программ хангамжийн мэдлэг,
  • Нягтлан бодох бүртг‎э‎лийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа,
  • Санхүүгийн бүртг‎э‎л, нягтлан бодох бүртгэ‎лийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй,
  • Зардлын бүртгэ‎л, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох, хэлбэлзэлд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх арга зүй,
  • Аж ахуйн н‎э‎гжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийд‎эл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд,
  • Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт;
  • Бизнесийн н‎эгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын  бүртг‎эл, тайлагналын онцлог;
  • Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо;
  • Нягтлан бодох бүртг‎элийн ажилтаны м‎э‎ргэжлийн ёс зүй.

Contact Us

Хаяг: МУИС хичээлийн 4-р байр, 302, 303, 311 тоот

Facebook хаяг:  fb.com/numaccdep

Утас: 7575-4400 (4120), (4144)