ОЭШХурал 2016 оны 04-р сарын 05-ны өдрийн 15.00 цагт  хичээлийн IV байрны 314 тоот өрөөнд болно.

Хурлын илтгэлд тавигдах шаардлага:

Хуралд тус сургуулийн хөтөлбөр бүрээс шалгарсан эхний 3 илтгэлийг оролцуулна. Зохион байгуулах комисс шалгаруулалт хийж шалгарсан эхний 3 илтгэлийг мөн 12 сард болсон хурлын шалгарсан эхний 3 илтгэлтэй харьцуулан хэлэлцэж Завхан аймаг болох ОЭШХ-н илтгэлийн шалгаруулалтад явуулах болно.

Ерөнхий сэдэв:

“Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам”

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
  2. Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх.
  3. Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
  4. Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх ба илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут

Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:

  • Илтгэл нь товч хураангуй, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
  • Ишлэл зүүлт ашигласан байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь дэвшүүлсэн зорилгоо хангасан эсэх
  • Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 10-12 хуудсанд багтсан байх.

Илтгэлийн материалд Илтгэгчийн дараах мэдээллүүд өгөгдсөн байна. Үүнд:

  • Овог нэр, түвшин
  • Удирдагчийн мэдээлэл
  • Харилцах утас, е-майл хаяг

Илтгэлийг 2016.04.01-ны 15.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

БС-ийн хичээлийн IV байр- 111, 116 тоот өрөө

Утас: 77307730-4115 /4116/, Email: bilgeebts@yahoo.com; onon0331@yahoo.com

Business school

2016.03.03

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish