Төслийн товч танилцуулга: 
“Дадлагажигч оюутан” төслийн хүрээнд оюутан ажил олгогчдыг холбох, дадлага хайхад зарцуулах хугацааг багасгах, оюутнуудыг дадлага ажилтай холбоотой хэрэгцээтэй мэдээллүүдээр (CV бичих, дадлага хийхдээ анхаарах зүйлс г.м) хангах, тулгамдаж буй асуудлыг сургуулийн зүгээс системтэйгээр шийдвэрлэх, хамгийн чухал нь оюутнуудад дадлагын утга учрыг ойлгуулах, суралцаж байх хугацаандаа 2 болон түүнээс дээш тооны байгууллагад идэвх санаачилгатайгаар дадлага хийх сэдлийг өгөх, орчинг бүрдүүлэх үндсэн зорилготой. Төслийн хүрээнд дадлага хийхтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг блог болон видео хэлбэрээр бэлтгэсэн бөгөөд бизнесийн сургуулийн веб хуудсанд гэрээт компаниудын дадлага болон ажлын зар нийтлэгдэх ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ. 

ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨР

Мэдээ мэдээлэл

Дадлагын хөтөлбөрийн талаар (Оюутан)

Төгсөгчдийн туршлага

Дадлагын хөтөлбөрийн талаар (Компаниуд)