МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээг 2019 онд байгуулж тус суманд “Ойн төгөл” байгуулах ажлыг эхлүүлсэн билээ.

Говь нутагт мод тарьж, цөлжилтийг зогсооход хувь нэмрээ оруулахаар 2022 оны “Бүх нийтээр мод тарих өдөр” Бизнесийн сургуулийн хамт олон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт МУИС-ийн 80 жилийн ойг угтан 80 шинэ модны суулгац нэмж тарих, өмнөх жилүүдэд тарьсан моднуудаа усалж арчлах ажлыг 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Ахмад багш агсан Л.Мөнх-Очир болон НББ-ийн тэнхимийн санаачилсан энэхүү ажил цаашид улам өргөжиж говь нутгийн хамгийн сайхан ойн төгөл болох болтугай.

2019 онд тарьсан анхны мод