Бизнес ба инноваци сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага 

ISSN 2616-3845 Journal of Business and Innovation (JBI)

1.1  Бизнес ба инноваци сэтгүүлд ирүүлэх өгүүлэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, дүгнэлт санал, ашигласан материалын жагсаалт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

1.2  Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, онолын болон практик судалгаа, дүгнэлттэй, шинэлэг санааг дэвшүүлсэн байх ба урьд нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй байна.

1.3  Өгүүлэл нь Монгол, Орос, Англи хэл дээр бичигдэж болох ба үг үсэг, дүрмийн болон найруулга зүйн алдаагүй байна.

1.4  Бизнес ба инноваци сэтгүүлд ирүүлэх өгүүллийг А4 бичгийн цаасанд тохируулан цахим хэлбэрээр ирүүлнэ. Бичгийн цаасны баруун, зүүн, дээд доод талаас тус бүр 20 мм-ийн зайтай бичигдсэн байна. Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай single байна. Өгүүллийн хэмжээ 10 – 15 нүүр хуудсанд багтсан байна.

1.5  Өгүүллийн эхний нүүрэнд гарчиг, зохиогчийн овог нэр, хураангуй болон түлхүүр үгс байна. Хоёр дахь хуудаснаас өгүүллийг эхлүүлнэ.

1.6  Өгүүлэл Монгол хэл дээр бичигдсэн бол өгүүллийн гарчиг, хураангуй, түлхүүр үгс зэргийг Англи хэл дээр хөрвүүлж гарчиг, хураангуй, түлхүүр үгс гэсэн дарааллаар байрлуулна. Хэрэв Орос ба Англи хэл дээр бичигдсэн бол өгүүллийн гарчиг, хураангуй, түлхүүр үгс зэргийг Монгол хэл дээр бичиж гарчиг, хураангуй, түлхүүр үгс гэсэн дарааллаар байрлуулна.

1.7  Өгүүллийн гарчиг нь хуудсыг голлосон, Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 12, том үсгээр, тод хараар бичнэ.

1.8  Өгүүллийн гарчгийн дор зохиогчийн овог нэрийг бичих ба тухайн хуудасны хамгийн доод талд зохиогчийн ажиллаж буй байгууллага, E-mail хаягийг бичнэ.

1.9  Өгүүлэл нь олон зохиогчтой бол голлох зохиогчийг 1-рт, холбоо баригчийг 2-рт тус тус бичнэ.

1.10           Зохиогчийн нэрийн дор хураангуйг байрлуулах ба хураангуй нь товч тодорхой 4-5 өгүүлбэрт багтсан байвал зохино.

1.11           Хураангуйн дараа түлхүүр үгийг байрлуулах ба түлхүүр үг нь 4-5 үгнээс илүүгүй байна. Хураангуй болон түлхүүр үгийг өгүүллийн нэг адил форматаар бичнэ.

1.12           Өгүүлэлд нэр томьёог товчлохгүй, бусад үгийн товчлолыг хамгийн эхэнд бичигдсэн бүтэн нэрийн ард хаалтад бичиж цаашид давтагдах бол тухайн товчлолыг хэрэглэнэ.

1.13           Зураг болон хүснэгтийн гарчгийг тэдгээрийн дээд талд голлуулан зураг ба хүснэгтийн дугаарын ард цэг тавьсны дараа бичнэ. Зураг ба хүснэгтэн доторх мэдээллийг Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 11 дээр бичнэ. Зураг ба хүснэгтийг тус тусад нь дугаарлана.

1.14           Зураг ба хүснэгтийн доод талд холбогдох эх сурвалжийг бичих ба Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 10 дээр бичнэ. Эх сурвалжийг зураг ба хүснэгтийн доод талд шинэ мөрний эхнээс бичнэ.

1.15           Ашигласан материалыг өгүүллийн төгсгөлд 1). Эрдэм шинжилгээний өгүүлэл, 2). Мэргэжлийн ном зохиол, нэг сэдэвт бүтээл, 3). Хууль, стандарт, дүрэм, журам 4). Бусад эх үүсвэр гэсэн дэс дарааллаар бичих ба эхлээд Монгол, дараа нь Орос, Англи хэл дээрх материалыг бичнэ.

1.16           Монгол, Орос, англи хэл дээрх ашигласан материалыг тус тусад нь цагаан толгойн үсгийн эрэмбээр жагсаан бичих ба эх сурвалжийг нийтэд нь дугаарласан байна. Эх сурвалжийн дугаарыг [ ] -д бичнэ.

1.17           Өгүүлэлд ишлэл авахдаа зөвхөн ашигласан материалын жагсаалтад дурдагдсан эх сурвалжийн дугаарыг [ ] -д бичнэ.

1.18           Ашигласан материалыг жагсаан бичихдээ дараах дэс дараалал, форматын дагуу бичнэ. Үүнд:

А. Өгүүлэл

Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, өгүүллийн сэдэв, сэтгүүлийн нэр, дугаар, он

Б. Ном, нэг сэдэвт бүтээл

Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номын нэр, хот, хэвлэлийн газар, он

Бизнес ба инноваци сэтгүүлийн редакц

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish