Японы Олон Улсын Их сургуультай хамтарсан бизнесийн менежментийн магистрын 1+1 хамтарсан хөтөлбөр

МУИС-ийн Бизнесийн сургууль Японы Олон Улсын Сургуультай (International University of Japan) хамтарсан бизнесийн удирдлагын 1+1 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Японы олон улсын их сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг анхны сургууль юм. Японы “Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яам”-наас зарласан <<Top Global University Project>> -д тус сургууль нь шалгарсан.

   Энэхүү хөтөлбөрт жилд 20 хүртлэх магистрын түвшний суралцагч хамрагдах боломжтой.

Хөтөлбөрийн давуу тал

МУИС болон Японы ОУ-ын Их Сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой.

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

МУИС-ийнБС-ийн бизнесийн менежментийн мэргэжлийн магистрын хөтөлбөрт суралцаж буй суралцагчид

Хөтөлбөрт суралцах хугацаа

МУИС-ийн Бизнесийн сургуульд 1 жил, Япоын Олон Улсын Их Сургуульд 1 жил суралцана.

МУИС БС-д элсэхэд тавигдах шаардлага

1. БС-ийн дээр дурдсан мэргэжлийн магистрын хөтөлбөрт элсэх шалгалт өгч тэнцсэн байх.
2. Ажлын туршлага
3. Англи хэлний мэдлэг

Японы ОУ-ын их сургуульд элсэхэд тавигдах шаардлага

1. Англи хэлний олон улсын шалгалт өгч TOEFL 550/79/213 – аас багагүй оноо авсан байх. Англи хэлний оноо авсан маш олон давуу талтайг анхаарна уу.
2. Бизнесийн сургуульд судлавал зохих хичээлүүдийг амжилттай судалж, багц цагийг цуглуулсан байх
3. Мэргэжлээрээ 3 буюу түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх.
4. Японы ОУ-ын их сургуульд элсэх ярилцлагт тэнцсэн байх.