МУИС-ийн Бизнесийн сургууль болон Польш улсын Лодзийн их сургуультай хамтарсан бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн танилцуулга

Монгол улс болон Бүгд Найрамдах Польш Улсын (БНПУ)-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль БНПУ-ын Лодзийн их сургуулиуд хамтран 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2019-2020 оны хичээлийн жилд байгуулсан билээ.

Уг хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, Банк, Даатгал, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд жил бүр 15 хүртэлх оюутныг Лодзийн их сургуулийн Эдийн засаг-Социологийн сургуульд санхүү болон нягтлан бодох бүртгэл мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах нөхцлийг дээрх хэлэлцээрээр бүрдүүлж өгсөн байдаг.

Хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд Польш хэлийг эх орондоо ахисан түвшинд эзэмшсэн байх нь голлох шалгууруудын нэг тул Бизнесийн сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна.

Хөтөлбөрт суралцах хугацаа

Тус хөтөлбөрт суралцагч нь МУИС-ийн Бизнесийн сургуульд 2 жил, Польшийн Лодзийн их сургуульд 2 жил суралцана.

Хөтөлбөрийн давуу тал

МУИС-ийн Бизнесийн сургууль болон Польш улсын Лодзийн их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой. Бакалаврын хөтөлбөрөө амжилттай төгсвөл үргэлжлүүлэн магистрын хөтөлбөрт суралцах боломжтой.

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

МУИС-ийн Бизнесийн сургуулийн өдрийн бакалаврын хөтөлбөрт санхүү, банк, даатгал, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй суралцагчид хамрагдах боломжтой.

Тавигдах  шаардлага

  1. МУИС-ийн Бизнесийн сургуулийн дээр дурьдсан мэргэжлийн хөтөлбөрүүдийн аль нэгт суралцдаг байх
  2. МУИС-ийн Бизнесийн сургуулийн судалвал зохих 54 багц цагийг амжилттай судалсан байх
  3. Польш хэлийг 4 улирал судалсан байх, Польш хэлний түвнийн тогтоох шалгалтанд B1 болон түүнээс дээш үнэлгээ авсан байх

МУИС-ийн Бизнесийн сургуульд судалвал зохих нийт 54 багц цагийн хичээлийн нэрс

  1. Польш хэл 1
  2. Польш хэл 2
  3. Биеийн тамир, эрүүл ахуйн боловсрол
  4. Эрхзүйн үндэс
  5. Социолгийн үндэс
  6. Микроэкономиксийн үндэс
  7. Математик
  8. Хувь хүний санхүү
  9. Санхүүгийн үндэс
  10. Дунд шатны польш хэлний хэл зүй
  11. Ахисан дунд шатны польш хэлний хэл зүй
  12. Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  13. Мэдээлэл технологийн үндэс
  14. Макроэкномиксийн үндэс
  15. Санхүүгийн нягтлан бодох бүртгэл
  16. Төрийн санхүү
  17. Санхүүгийн математик
  18. Хөрөнгө оруулалтын менежмент