Маркетинг, Худалдааны тэнхим

image-text

Танилцуулга

Үе үеийн удирдлага, баг, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр шимээр 60 гаруй жилийн түүхийг бүтээсэн манай салбарын ажлын гараа 1959 оноос эхэлсэн бөгөөд хөгжлийн явцад тухайн үеийн нөхцөл байдалтай уялдан тэнхимийн нэр хэд хэдэн удаа өөрчлөгдсөн боловч оюутан, суралцагсдад бизнесийн удирдлагын дээд боловсролыг зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн эзэмшүүлэх их үйлсийн залгамж чанар үргэлж хадгалагдсаар ирсэн юм. 

Маркетинг, Худалдааны тэнхим нь үүсгэн байгуулагдснааас хойш хөгжлийн явцад тухайн үеийн нөхцөл байдалтай уялдан тэнхимийн нэр дараах байдлаар өөрчлөгдсөн. Үүнд: Худалдааны эдийн засгийн тэнхим (1959-1988), Салбарын эдийн засаг төлөвлөлтийн тэнхим (1988-1992), Зах зээл судлалын тэнхим (1992-1993), Маркетингийн тэнхим (1993-1997), Менежментийн тэнхимтэй Бизнесийн удирдлагын салбар (1997-1999), Маркетинг, Олон улсын худалдааны тэнхим (1999-2013), Маркетингийн хөтөлбөр, Худалдааны хөтөлбөр (2014-2016), Маркетинг, Худалдааны тэнхим (2016 оноос) гэсэн нэртэйгээр хэд хэдэн удаа өөрчлөгдөж өнөөг хүрчээ.

 

Тус тэнхим 60 гаруй жилийн хугацаанд 3000 орчим мэргэжилтэн бэлтгэж төгсгөсөн бөгөөд төгсөгчид маань Монголын бизнесийн гол салбаруудад амжилттай ажиллаж байна. Өнөөг хүртэл тус тэнхимээс төрөн гарсан мэргэжилтнүүдийг Худалдааны эдийн засаг, Бараа судлал, зах зээл судлаач, Маркетинг, Олон улсын худалдаа, Гааль, Худалдаа, Реклам сурталчилгааны чиглэлээр бэлтгэж ирсэн. Одоо тус тэнхимийн бакалаврын түвшинд маркетинг, олон улсын худалдаа, худалдаа, гаалийн мэргэжлээр 500 гаруй оюутан, магистр, докторын түвшинд 100 орчим суралцагч суралцаж байна.  

 

Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүнд 13 багш ажиллаж байгаагаас 53.8 хувь нь докторын зэрэгтэй багш нар байна. Одоогоор 2 багш гадаадад, 3 багш дотооддоо докторантурт суралцаж байна. Тэнхимийн бүрэлдэхүүнд байгаа багш нараас Америк, Солонгос, Австрали, БНХАУ, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад доктор, бизнесийн удирдлагын магистрын зэргээ амжилттай хамгаалсан. Тэнхимийн багш нарын гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын чанар жилээс жилд сайжирч, дотоодын болон олон улсын санхүүжилт бүхий томоохон төслүүд, гадаадын мэргэжлийн түвшинд хянагддаг импакт фактор бүхий сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүллийн тоо нэмэгдсээр байна.

Багш нар

Б.Даваасүрэн

Тэнхимийн эрхлэгч, профессор
Доктор

Н.Батнасан

Профессор
Доктор

Ө.Номинцэцэг

Дэд профессор
Доктор

С.Бурмаа

Дэд профессор
Доктор

Г.Урандэлгэр

Ахлах багш
Доктор

Ч.Батбаатар

Ахлах багш
Доктор

Ч.Энхболд

Ахлах багш
Доктор

Ц.Цолмон

Ахлах багш
Магистр

Б.Угтахжаргал

Ахлах багш
Магистр

Р.Шарбанди

Ахлах багш
Магистр

М.Цолмон

Багш
Магистр

Д.Болортуяа

Тэнхимийн туслах ажилтан
Бакалавр
610+
Projects
11.6k
Happy Customers
1000+
Working Hours
100+
Launched Startups
Back to top