Зорилго: Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудын бие даан судалгаа, шинжилгээ хийх дадал чадварыг хөгжүүлэхэд оршино.

Нэг. Эрдэм шинжилгээний илтгэлийн бүрдэл хэсэг

  • Удиртгал
  • Судалгааны ажил
  • Дүгнэлт, зөвлөмж
  • Ашигласан материалын жагсаалт
  • Хавсралт

Хоёр.  Судалгааны ажилд тавигдах шаардлага 

  • Хуудасны тоо 10-15 байх
  • Онол, арга зүйн үндэслэлтэй байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Судалгаа нь бодит мэдээлэл дээр үндэслэсэн бөгөөд мэдээллийн эх сурвалжийг дурдсан байх
  • Судалгааны арга зүйг оновчтой хэрэглэсэн байх
  • Ишлэл зүүлт хийсэн байх.
  • Сургуулийн нэр, судалгааны сэдэв, илтгэгч, удирдагч багшийн нэр бүхий нүүр хуудастай байх.
  • Цаасны хэмжээ (Page Set up- Зүүн зах 3 см, дээд, доод, баруун зай тус бүр 2 см)

Гурав.  Илтгэл хүлээн авах хугацаа

            Эрдэм шинжилгээний (I шатны) хуралд тавих илтгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 1500 цаг хүртэл  Маркетингийн хөтөлбөрийн туслах ажилтан Ш.Ууганбаярт хүлээлгэж өгнө.

Дөрөв.  Шалгаруулалт 

I шат.  Маркетингийн чиглэлийн илтгэлүүдийг 2015 оны 11-р сарын 23-ны 1530 цагт МУИС-ийн хичээлийн VIII байрны 306 тоотод болох оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэж, 3 илтгэл  шалгаруулна.

II шат. Маркетингийн хөтөлбөрөөс шалгарсан 2 илтгэлийг  Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурлаар хэлэлцэн шалгаруулна.

Тав. Шагнал урамшуулал 

I шатны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг I, II, III байр эзлүүлэн (тус бүр нэг), өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

 

МАРКЕТИНГ ХӨТӨЛБӨР

2015.11.03