Монголын их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болов
МУИС, Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018.05.11-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд амжилттай болж өнгөрөв.
Хуралд гадаад улсуудаас Англи, Бангладеш, ОХУ, Энэтхэгийн судлаачид, дотоодоос МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС-иуд болон Сангийн яам, ММНБИ, Сүлд-Аудит ХХК гэсэн байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын нийт 20 илтгэлийг хэлэлцүүллээ.
Мэдлэгийн менежментийн улсын VI олимпиадад “МУИС-ийн Бизнесийн сургууль” баг тэргүүллээ
Мэдлэгийн менежментийн улсын VI олимпиадад “МУИС-ийн Бизнесийн сургууль” баг тэргүүллээ.
Тус Олимпиадын гол онцлог талууд:
1. Бизнесийн удирдлагын чиглэл (үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний нөөц, санхүү бүртгэл, маркетинг)-ээр эзэмшсэн онолын мэдлэгээ ашиглан бодит өрсөлдөөний орчныг загварчилсан цогц симуляцийн орчинд стратегийн шийдвэрүүдийг гаргах.
2. Олон улсад бизнесийн удирдлагын ахисан түвшний сургалт явуулдаг сургуулиуд ашигладаг онлайн програмыг англи хэл дээр ашиглах.
3. Тест боловсруулагчид болон шүүгчид байх шаардлагагүйгээр нөхцөл байдлыг хэр зөв үнэлэн шийдвэр гаргаж байгаа нь бусад өрсөлдөгчдийн шийдвэрээс хамааран шууд програмаар үнэлэгдэх
зэрэг юм.
ҮТЕГ, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс хамтран зохион байгуулдаг татварын тэмцээнд Санхүү, НББ-ийн тэнхимээс оролцсон багууд шилдэгээр шалгарлаа.
Жил бүр татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан ҮТЕГ, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс хамтран ИДС-ийн оюутнуудын дунд зохион байгуулдаг татварын тэмцээнд манай сургуулийн Санхүү, НББ-ийн тэнхимээс оролцсон багууд 8 сургуулийн 6 багаас шилдэгээр шалгарлаа.
2018 оны 05-р сарын 07-11 өдрүүдэд болсон тус тэмцээн нь “E баримтын хэрэгжилтийг зах, худалдааны төвүүдэд сайжруулах нь” сэдвийн хүрээнд явагдаж тэмцээнд оролцож буй багууд
- татвар төлөгчдөөс санал асуулга авах, фокус ярилцлага хийх
- зурагт хуудас бэлтгэх
- идэвхижүүлэлтийн арга хэмжээ зохион байгуулах
- үр дүнгээрээ шийдэл боловсруулж илтгэл бэлтгэж танилцуулах,
- мэргэжлийн тэмцээн: асуулт хариулт, цогц бодлого бодох хэлбэрээр өрсөлдөж шилдэгээ шалгарууллаа.
Энэ жил түүхт 60 жилийн ойн нь тохиож буй БС-ийн Санхүү, НББ тэнхимүүд тусдаа багаа бүрдүүлсэн оролцсоноос багийн нийт дүнгээрээ
- 1-р байр: Санхүүгийн тэнхимээс оролцсон Т.Мөнхзаяа багштай INFINITY баг /Санхүү эдийн засаг III анги/
- 2-р байр: НББ-ийн тэнхимээс оролцсон Л.Хишигбаяр, Д.Лхагвасүрэн, Н.Саруултөгс багштай Тэмүүлэл баг /ТНББ III анги/ тус тус шилдэгээр шалгарсан байна.
Холбоотой мэдээ http://www.mta.mn/c/view/71610
АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, ОЮУТНУУД БАЯР ХҮРГЭЕ!
Read MoreМУИС, БС-ийн хөтөлбөр, мэргэжил, элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээ болно.
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулан МУИС, БС-ийн хөтөлбөр, мэргэжил, элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээ 2018 оны 05 сарын 12,19-ны өдрүүдэд (11:00-15:30 цагийн хооронд) МУИС-ийн шинэ номын санд зохион байгуулагдана. Элсэх сонирхолтой ахлах ангийн сурагчид болон эцэг эхчүүдийг урьж байна.
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО.

Инновацийн 7 хоног-2018 арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулна.
Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Инновацийн 7 хоног-2018 арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулна.
Та бүхэн тус арга хэмжээнд бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, бүрэлдэхүүн сургуулийн нэгжүүдийг хамруулан идэвхи санаачлагатай оролцоно уу.
МУИС-ийн ЭШИХ
Read More
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал энэ жил Эрдэнэт сургууль дээр 2018 оны 04 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд салбар сургуулиудаас шалгарсан 10 илтгэл хэлэлцүүлсэнээс Нэгдүгээр байранд Эрдэнэт сургуулийн Санхүү, банк IV ангийн оюутан Б.Өсөхбаяр “Өрхийн санхүүгийн сайн сайхан байдлын индексийг үнэлэх нь”, Хоёрдугаар байранд Бизнесийн сургуулийн Маркетингийн IV ангийн оюутан Т.Наранцацрал, П.Сувданчимэг, Б.Амгалан нарын “Музейн маркетинг ба түүний үйлчилгээг сайжруулах нь”, Гуравдугаар байранд Эрдэнэт сургуулийн Санхүү, банк IV ангийн оюутан Н.Энхжавхлан, Д.Ган-Эрдэнэ нарын “Арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээ”, Тусгай байранд Бизнесийн сургуулийн НББ III ангийн оюутан А.Дуламсүрэн “Саарал усыг ахуйн зориулалтаар ашиглах төслийн үр ашгийн тооцоо” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Бакалаврын хаврын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууд, удирдсан багш нар, зохион байгуулсан Эрдэнэт сургуулийн хамт олонд эрдмийн өндөр амжилт хүсье.
Read MoreПИТЕР МОРРОУГИЙН НЭРЭМЖИТ БАНКНЫ УЛСЫН VII ОЛИМПИАДАД МУИС-ИЙН БС-ИЙН ОЮУТНУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
4 өдрийн турших олимпиадын дүнгээр
Багийн төрөл: МУИС PENTAGON баг I байр
Хувийн төрөл: МУИС 3-р түвшин Б. Ариунаа /2-р байр/
МУИС 3-р түвшин А. Өнөрбуян /3-р байр/
Нийлбэр оноогоор МУИС Шилдэг-ээр шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.
Read More