
Менежментийн тэнхим

Манай тэнхимийн эрдмийн хамт олон ахмад үеийнхээ өвлүүлсэн эрдэм мэдлэг, ололт амжилтыг бататган сургалт, судалгааны чанараа дээшлүүлэн, нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэдлэгийг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх мэргэжилтэн төрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байна.
МУИС-ийн Менежментийн тэнхимийн төгсөгчид Монголын нийгэм-эдийн засаг, улс төр, бизнес, шинжлэх ухааны хөгжилд түүчээ болон манлайлдагт бид гүнээ талархаж байдаг бөгөөд төрөлх сургуулийнхаа нэр хүндийг дуурсгаж байгаад сургууль, багш нар нь үргэлж бахархаж байдаг билээ.
Анх 1959 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийн “Улс Ардын Аж Ахуйн төлөвлөлтийн тэнхим” нэртэйгээр байгуулагдаж 1990-ээд оныг хүртлэх хугацаанд Улс Ардын Аж Ахуйн болон салбарын чиглэлээр Төлөвлөгөөний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байгаад 1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжсэнтэй уялдан нийгмийн шаардлага, захиалгын дагуу мэргэжлийн чиглэлд зарчмын өөрчлөлт оруулж Менежментийн тэнхим болон шинэчлэгдэн “Менежмент” чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
Менежментийн тэнхим нь Төлөвлөгч-Эдийн Засгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн анхны үеэс эхлэн 1992 оныг дуустал Төлөвлөгч-Эдийн Засгийн мэргэжлээр, 1991-1994 онуудад үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр 1995 оноос менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж, Улс Ардын Аж Ахуй , нийгэм олон нийт, төр захиргааны хийгээд бизнесийн байгууллагад мэргэжилтэн бэлтгэж гаргасан байна.
МУИС-ийн Менежментийн тэнхимийн төгсөгчид Монголын нийгэм-эдийн засаг, улс төр, бизнес, шинжлэх ухааны хөгжилд түүчээ болон манлайлдагт бид гүнээ талархаж байдаг бөгөөд төрөлх сургуулийнхаа нэр хүндийг дуурсгаж байгаад сургууль, багш нар нь үргэлж бахархаж байдаг билээ
Менежементийн тэнхимд өнөөдөр Бизнесийн менежментийн болон Аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр баклавр, магистр, докторын түвшний дотоодын хөтөлбөрүүдээс гадна Англи улсын NCC олон улсын боловсролын байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн Японы IUJ сургуультай хамтарсан бизнесийн менежментийн магистрийн хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Уг хөтөлбөрийн суралцагч нь 1 жил МУИС-д, нэг жил Японы IUJ сургуульд суралцан бизнесийн удирдлагын магистрын хос дипломтой төгсөнө. Сургалтын үйл ажиллагааг ийнхүү явагдахын зэрэгцээ тэнхимийнхээ “Манлайлагчийг бэлтгэх, менежментийн суурь судалгааг хэрэгжүүлэхдээ тэргүүлэгч байх” гэсэн эрхэм зорилгын хүрээнд үе үеийн эрдэмтэн багш нар маань менежментийн чиглэлийн олон тооны судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, практикт нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай тэнхимийн эрдмийн хамт олон ахмад үеийнхээ өвлүүлсэн эрдэм мэдлэг, ололт амжилтыг бататган сургалт, судалгааны чанараа дээшлүүлэн, нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэдлэгийг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх мэргэжилтэн төрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байна. Манай тэнхимийг менежментийн мэргэжлээр төгсөгчид нь үндэсний болон олон улсын байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдээр суралцан мэргэжлээ эзэмшиж, олон улсад ажиллах чадвартай мэргэжилтэн болж төрөн гарч байгааг дуулгамаар байна.
Цаашид ч орчин үеийн техник технологийн түргэн хөгжил, бизнесийн орчны өөрчлөлттэй уялдуулан ирээдүйд чухлаар тооцогдох ур чадваруудыг төгсөгчиддөө эзэмшүүлэх, хичээлийн хөтөлбөрүүддээ байнга үнэлгээ хийж сайжруулах, практик дадлагыг нэмэгдүүлэх, бизнесийн шинжилгээний орчин үеийн хандлага аргачлалуудыг эзэмшүүлэх зэрэгт байнга анхаарч ажиллах шаардлага тулгараад байна.
“Монголдоо манлайлж, дэлхийд өрсөлдөх”-д мэргэжилтэн бэлтгэх, менежментийн суурь болон гүнзгийрүүлсэн судалгаануудыг тэргүүлэн гүйцэтгэхэд хамтран ажиллагч та бүхний үнэтэй санал, зөвөлгөө, хамтын ажиллагаа юу юунаас чухал байдаг билээ. Бид бүгдийн хамтын ажиллагаа цаашид ч улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт бид итгэлтэй байна.
Менежмент хөтөлбөрийг сонгосноор төгсөөд хаана ажиллах боломжтой вэ?
- Стратегич менежер
- Гүйцэтгэх захирал
- Төслийн менежер
- Бизнесийн аналист
- Үйлдвэрлэлийн менежер
- Борлуулалтын менежер
- Хүний нөөцийн менежер
Багшлах боловсон хүчин
- Өндөр хөгжилтэй, үндэсний тэргүүний сургуулиудад доктор (Ph.D.), бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэг хамгаалсан:
- Орос, Америк, Солонгос, Австрали, Польш, Франц, Их Британи, БНХАУ, Япон /9 улсад/
Менежментийн тэнхим нь зөвлөх профессор 1, зөвлөх дэд профессор 1, үндсэн 16, дадлагажигч 2, цагийн 6 багш нийт 24 багштай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс эмерит профессор 1, профессор 2, дэд профессор 11, магистр 13 гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
Багш нар

Д.Энх-Отгон
Тэнхимийн эрхлэгч, дэд профессор
Н.Сонинтамир
Профессор
Б.Болор
Зөвлөх дэд профессор
Д.Чимгээ
Зөвлөх профессор
Б.Лхамцэдэн
Дэд профессор
Б.Шүрэнцэцэг
Дэд профессор
Г.Уянга
Дэд профессор
З.Алтанчимэг
Дэд профессор
Н.Батдэлгэр
Дэд профессор
Ж.Сарантуяа
Ахлах багш
С.Санасэр
Ахлах багш
Ш.Цэрэндулам
Ахлах багш
Ш.Энхтуул
Ахлах багш
Ө.Зулбаяр
Багш
Б.Пүрэвдорж
Багш
Ж.Ариунаа
Багш
Э.Цоморлиг
Багш