Номын сан

image-text
Товч танилцуулга

1997 онд TASIS хөтөлбөрийн хүрээнд 600 гаруй номтой Бизнесийн сургуулийн ОБДСТ анх байгуулагдсан. Төвийн үйл ажиллагааны гол зорилго нь оюутнуудад бие даан суралцах нөхцлийг бүрдүүлэх, тэдэнд ном, сурах бичгээр үйлчлэх, багш нарын хичээлийн лекц, гарын авлагыг олшруулан түгээх, мэргэжлийн хичээлүүдийн бие даалтанд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан. 2005 оны 12 дугаар сард МУИС-ийн хичээлийн V байрны 5-р давхарт 80 суудал бүхий уншлагын тэнхим, 3000 гаруй номын фондтой, номын сангийн Lib4U программыг нэвтрүүлж, оюутан багш нарт үйлчлэх төв болсон. 2012 оны 12 дугаар сард МУИС-ийн захирлын тушаалаар ЭЗС-ийн номын сан болж статус өргөжсөн бөгөөд 2017 оны бүтцийн өөрчлөлтөөр ахлах номын санчаар М.Намжилмаа, номын санчаар Ю.Оюунцэцэг, Ц.Баярмаа, Д.Энхээ нар ажиллаж байна.

Номын сангийн сан хөмрөг жилээс жилд өсөн нэмэгдэж багш, оюутнуудынхаа оюуны хэрэгцээг хангаж одоогийн байдлаар 12000 орчим монгол хэл дээрх ном, сурах бичиг, ерөнхий суурь хичээлийн номууд, 6000 гаруй англи хэл дээрх ном, 100 гаруй орос хэл дээр ном, 700 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны гарын авлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн Koha программыг ашиглаж, уншлага үйлчилгээний ажлыг түргэн шуурхай бүрэн автомажсан байдалтай, эрэл хайлтыг хийх электрон каталогийн сан бүрдүүлсэн, цахим ном, судалгааны ажлыг цахимаар унших боломжит нөхцлүүдийг хангасан.

Back to top