МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education  боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрт элсэгчдэд сургалтын ихэнх хэсгийг МУИС-ийн Бизнесийн Сургуульд судалж үргэлжлүүлэн Их Британид суралцан магистрын зэрэг хүртэх боломж олгодог. Энэхүү хөтөлбөрийн Level 7 Diploma in Business буюу Долоодугаар түвшний бизнесийн удирдлагын дипломын магистрын хөтөлбөр намрын элсэлтээ авч байна.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: Тус хөтөлбөр нь Их Британийн магистрын хөтөлбөрийн 180 кредит цаг сургалтын ихэнх хувь буюу 120 кредит цагийг Монголдоо МУИС-ийн Бизнесийн сургуульд дүүргэж, үргэлжлүүлэн үлдсэн хичээлүүдийг богино хугацаанд Их Британид очиж судлан Английн магистрын зэрэг авах боломж олгодог.

СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил оройн цагаар + Англи улсад 14 хоног/6 сар/онлайн

СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:

  • Стратегийн менежмент
  • Стратегийн түвшний үйл ажиллагааны менежмент
  • Мэдээлэл ба мэдлэгийн менежмент
  • Олон улсын маркетингийн стратеги
  • Санхүүгийн нөөц сурвалжийн удирдлага, хяналт, хариуцлага
  • Байгууллага дахь хүмүүсийг удирдах нь
  • Судалгааны арга зүй
  • Бакалаврын дараах сургалтанд суралцах ур чадвар

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД

Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь Их Британийн дараах сургуулиудад шилжин магистрын хөтөлбөрт суралцан (IELTS 6.5-аас дээш оноо шаардагдана) MBA  зэрэг хүртэх боломжтой.

  • University of Worcester
  • De Montfort University
  • Birmingham City University
  • Bangor University
  • The University of Northampton

ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

  • Их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх (Бизнесийн удирдлага байх албагүй)
  • 3-5 жилийн ажлын туршлагтай байх, Английн их, дээд сургуульд суралцсан бол хамаарахгүй
  • IELTS-ын 6.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Higher English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
  • Үргэлжлүүлэн суралцах төлбөрийн чадвартай байх (Ажил эрхэлдэг байх)

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:  2016 ОНЫ 8 САРЫН 22-НООС 9 САРЫН 7-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН ӨДРҮҮДЭД МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН IV-Р БАЙРНЫ 209Б ТООТ ӨРӨӨНД ЯВАГДАНА.

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:, Утас: 77307730-4118, 88014061, Цахим хаяг: www.nccedu.com

 

FACEBOOK: www.facebook.com/NCCatNUM/

 

WEBSITE: http://bs.num.edu.mn/?page_id=187