Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

image-text

Танилцуулга

МУИС-ийн ЭЗФ-ийг 1958 онд үүсгэн байгуулахад 3 үндсэн тэнхимтэй байсны нэг нь Бүртгэл санхүүгийн тэнхим байлаа. Намын Төв Хороо, Сайд Нарын Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн “Эдийн засгийн факультетийн зохион байгуулалт ба тэнхимийн эрхлэгч нарыг томилох тухай” Чойбалсангийн нэрэмжит, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Улсын их сургуулийн ректорын 1958 оны 9-р сарын 4-ны өдрийн 352 тоот  аар Эдийн засгийн факультетийг Улс төр эдийн засгийн ухааны, Улс ардын аж ахуйн салбаруудын эдийн засгийн, Бүртгэл санхүүгийн гэсэн 3 үндсэн тэнхимтэй байгуулахаар шийдвэрлэж Бүртгэл санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр багш Ж.Осорыг томилсоноор тус тэнхимийн үндэс суурь анх тавигдсан түүхтэй. Улмаар 1959 оны 10-р сард Д.Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургуулийг татан буулгаж оронд нь Эдийн засгийн дээд сургуулийг байгуулах Намын төв хорооны шийдвэрийн дагуу тус сургуулийг хоёр факультет, 6 тэнхимтэй байгуулсны нэг нь Бүртгэл-санхүүгийн тэнхим байсан. 

Өнөөдрийг хүртэл тус тэнхим нь Монгол улсад Нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх нэр хүндтэй үүргийг тасралтгүй гүйцэтгэж, бакалавр, магистр, докторын сургалтын бодлогыг тодорхойлж, сургалтын стандартыг боловсруулахад түшиц (тэргүүлэх) тэнхимийн үүрэгтэйгээр ажиллаж ирлээ. Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс бакалаврын болон ахисан түвшний сургалтанд тус бүр 20-иод төрлийн хичээл зааж байна. 

Өнгөрсөн 70 гаруй жилд 60 удаагийн төгсөлтөөр 7000 гаруй дээд боловсролтой нягтлан бодогчдыг бэлтгэжээ. Бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан оройн 2.5 жилийн сургалтын хөтөлбөр боловсруулан 2002 оноос элсэлт авч өнөөдрийн байдлаар 20 удаагийн төгсөлтөөр 300 шахам мэргэжилтэн бэлтгээд байна. Мөн сүүлийн 20 гаруй жилд тус мэргэжлээр 700 орчим хүн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж, докторантурт 20 гаруй хүн суралцсан байна.

Монгол улсын шинжлэх ухаан, дээд боловсролын тогтолцоонд тэргүүлэх үүрэгтэй эрдэм оюуны төв байхын төлөө хөтөлбөрийн багш нар тэмүүлдэг. Өнөөдөр тус тэнхимд 18 багш ажиллаж, тэдгээрийн 50 хувь нь эрдмийн зэрэгтэй, 90 орчим хувь нь Мэргэшсэн нягтлан бодогчид болж, тэнхимийн багшлах бүрэлдэхүүн залуужин өөрчлөгдөж байна.

Багш нар

Л.Оюунцэцэг

Тэнхимийн эрхлэгч, дэд профессор
Доктор

Н.Тунгалаг

Зөвлөх профессор
Доктор

Б.Алтан-Эрдэнэ

Дэд профессор
Доктор

Д.Авирмэд

Дэд профессор
Доктор

Д.Нямаа

Дэд профессор
Доктор

М.Эрдэнэбат

Дэд профессор
Доктор
Хүрэлбаатар

Б.Хүрэлбаатар

Ахлах багш
Магистр

М.Мишигдорж

Ахлах багш
Доктор

Н.Саруултөгс

Ахлах багш
Магистр

Б.Болор

Багш
Магистр

Д.Лхагвасүрэн

Багш
Магистр

Л.Хишигбаяр

Багш
Магистр

Н.Дамдиндорж

Багш
Магистр

Э.Цэцэгдэлгэр

Багш
Магистр

Х.Уранчимэг

Тэнхимийн туслах ажилтан

Сайнжаргал

Багш
610+
Багш
11.6k
Удирдалыг баг
1000+
Оюутан
100+
Ажилтан

Санхүүгийн зорилгодоо хүрэхэд тань туслахын тулд хамтдаа ажиллацгаая.

Back to top