Санхүү

page-header

Хөтөлбөрийн зорилго

Орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилан түүнийг бүтээлчээр хөгжүүлэх; амьдралд хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх болон санхүүгийн мэргэжлийн сургалтыг олон улсын жишигт нийцүүлэхэд оршино

Макро болон микро эдийн засгийн аль ч түвшинд ажлын байраар хангагдах

Төрийн санхүүгийн орчин үеийн шинэ онол, үзэл баримтлал, хандлага зарчим, арга зүйг эзэмшин түүнийг бүтээлчээр амьдралд хэрэгжүүлэх

Макро түвшинд санхүүгийн бодлого боловсруулахад оролцох боломжтой

Хөтөлбөрөөр суралцсаны давуу тал
Төгсөөд хаана ажилллах вэ

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд: Санхүүгийн менежер, санхүүч

Санхүүгийн Зохицуулах Хороо, Хөрөнгийн бирж, брокер дилерийн компани зэрэг санхүүгийн зах зээлийн байгууллагууд: Мэргэжилтэн, брокер, дилер, шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөх

Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагад: Судлаач, мэргэжилтэн

Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад яамдын санхүү хөрөнгө оруулалтын газар/хэлтсүүдэд – Мэргэжилтэн, эдийн засагч, шинжээч, санхүүч, татварын/хяналтын улсын байцаагч

Аймаг, нийслэл, сум дүүргийн Санхүү-Эдийн засаг төрийн сангийн газар/хэлтэст – Төсвийн мэргэжилтэн орлогын мэргэжилтэн, эдийн засагч, төлөвлөгч

Бүх төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт – Санхүүгийн мэргэжилтэн, эдийн засагч, санхүүч

Үндэсний аудитын төв болон орон нутгийн байгууллагууд – Хянгагч шалгагч, аудитор

Back to top