БС-ийн Санхүүгийн тэнхмийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд профессор Р.Энхбат багшийн “Оновчлол ба Орчлон ертөнц” танин мэдэхүйн лекцэнд багш оюутнууд өргөнөөр оролцож, сонирхолтой болж өнгөрлөө. Орчлон ертөнцийн хуулиуд хэрхэн оновчлолын зарчимд захирагдаж түүнээс Ньютон, Эйнштейн, Хокингийн онолууд хэрхэн гарч ирдгийг энгийнээр илэрхийлсэн нь оролцогчдод ойлгомжтой байв. Түүнчлэн орчлон ертөнцийн тэлэлт, хар нүхний үүсэл, Хокиний Онцгой үзэгдлийн үр дүнгүүд, ертөнцийн цаг хугацааны эхлэл ба төгсгөл, Эйнштейний харьцангуйн онолын хэрэглээнүүд, сүүлийн үед хөгжиж буй Утасны онол, М-онол, Квант механикийн тодорхой бус зарчмууд зэрэг орчин үеийн онолын физик, квант механикийн онц сонирхолтой сэдвүүдээр илтгэгч ярив.
Related articles
2018-11-12
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
СЭДЭВ: ОРЧИН ҮЕИЙН САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ Эрдэм шинжилгээний хурлын зорилго Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох,...
2018-09-27
“CFA RESEARCH CHALLENGE-2019” ОРОЛЦОХ БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
“CFA RESEARCH CHALLENGE-2019” ОРОЛЦОХ БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ 1. Судлах компани : “ГОВЬ” ХК 2. Гүйцэтгэх ажил: Хувьцааны үнэлгээ хийж, ханшийн таамаглал дэвшүүлэн хөрөнгө оруулагчдад хандсан зөвлөмж өгөх 3. Оролцох...
2019-03-02
Санхүүгийн тэнхимийн багш нар Банк санхүүгийн академиас зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа
Банк санхүүгийн академийн “Шинэ үеийн банкир – Сургагч багш“ төслийн хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрдэмтэн, профессор багш нарт орчин үеийн заах арга зүйн талаар сургалт явуулж, харилцан туршлага...