Судалгаа

Сүүлийн 10 жилд тус тэнхмийн  9 багш докторын зэрэг хамгаалж  нийт багш нарын 50 хувь нь эрдмийн зэрэг цолтой, үүнээс шинжлэх ухааны доктор 2 ажиллаж, магистрант багш нарын дийлэнх хувь нь докторантурт суралцаж,  2024 он гэхэд нийт багш нарын 90 хувь нь эрдмийн зэрэг цолтой болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Манай төгсөгчид мэргэжлийн их, дээд сургуулиудад багшлах болон удирдах ажилтнаар үр бүтээлтэй ажиллаж, нягтлан бодох бүртгэл, шинжилгээ, аудит, үнэлгээний чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэн, манай төгсөгчдөөс 33 хүн докторын, 2 төгсөгч ШУ-ны докторын  (ScD) зэрэг хамгаалжээ.2015 онд мэргэжлийн байгууллагууд болон Сангийн яамтай хамтран “НББ-ийн тулгамдсан асуудлууд хөгжлийн чиг хандлага-2015”, 2016 онд ТИНЗ нийгэмлэгтэй хамтран “Татварын боловсрол”,  2018 онд тэнхмийн 60 жилийн ойг угтаж “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ”  сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг амжилттай зохион байгуулан ОХУ, Хятад, Солонгос, Япон, Англи, Бангладеш, Тайван зэрэг орнуудын эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүллээ.Багш нарын судалгааны сэдэвт ажил, аж ахуйн нэгж байгууллагын захиалгат судалгаа боловсруулалтын зэрэгцээгээр сүүлийн 5 жилд нэгэн сэдэвт бүтээл болон мэргэжлийн ном сурах бичиг 160, эрдэм шинжилгээний өгүүлэл 190 гаруйг тус тус  бичиж сүүлийн жилүүдэд Олон Улсын импакт фактор бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх багш нарын тоо нэмэгдэж байна.

 

 

 

 

Бүтээлийн нэр

2001-2008

2009-2017

Тоо

Хэвлэлийн хуудас

Тоо

Хэвлэлийн хуудас

1

Нэгэн сэдэвт бүтээл, диссертаци, хураангуй

7

72.6

14

96.5

2

Төслийн тайлан

4

30.4

5

22.2

3

Хэвлүүлсэн ном, сурах бичиг, сургалтын гарын авлага

23

409.1

104

1061.6

4

Орчуулж хэвлүүлсэн, редакторласан ном

13

200.9

45

632.4

5

Нийтлүүлсэн эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл

119

46.9

197

65

6

Хэлэлцүүлсэн илтгэл

52

23.3

182

57

7

Үйлдвэрлэлд шилжүүлсэн зөвлөмж, аргачлал

39

133.2

74

341.1

8

Боловсруулсан сургалтын материал

18

107.5

45

195.4

9

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл

6

3.8

47

7.5

 

Бүгд

281

1027.7

713

2478.7

Багш нарын бүтээлийн жагсаалтаар бэлтгэсэн сүүлийн 20 жилийн харьцуулсан судалгаанаас харахад хэвлүүлсэн ном, сурах бичиг, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, хэлэлцүүлсэн илтгэлүүдийн тоо нэмэгдэж, чанар дээшлэн, тэнхимийн нийгмийн үйлчилгээ өргөжин хөгжиж ирсэнийг илтгэж байна.

Тэнхимийн эрдэм судлалын ажлын тэргүүлэх чиглэлийг “Нягтлан бодох бүртгэл, аудитын судалгаа, хөгжүүлэлт, чиг хандлага” гэж томъёологдсоны дагуу 2009-2017 онд олон улсын болон дотоодын  30 гаруй, үүнээс олон улсын 5 төслийг гүйцэтгэсэн байна.

д/д

Төслийн нэр

Ажлын хэлбэр

Оролцоо

Үр дүн

Захиалагч

1

Барилга, хот байгуулалтын салбарт НББОУС нэвтрүүлэх төсөл

Судалгаа-хэрэгжүүлэлт

Н.Тунгалаг

/ Үндэсний зөвлөх/

Аргачлал

АХБ, ЗТБХБЯ

2

Засаглалыг дэмжих төсөл”, Хөрөнгийн үнэлгээ – дэд төсөл

Судалгаа, орчуулга, боловсруулалт

Н.Тунгалаг

/Үндэсний зөвлөх/

ҮОУС, Хуулийн төсөл, гарын авлага

Дэлхийн банк, Сангийн яам

3

“Газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалтын  эрх зүйн орчны шинэчлэл төсөл” АХБ-ны Техник туслалцаа-МОН48210 төсөл

“Газар чөлөөлөлтийн нөхөн олговрын үнэлгээ хийх аргачлал”

Б.Сайнжаргал

Л.Мөнхочир /Туслан гүйцэтгэгч/

Аргачлал-2

Азийн хөгжлийн банк

4

Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд НББОУС-ын гарын авлага.

Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл

Г.Алтанзаяа

/Дотоодын зөвлөх/

Гарын авлага

Дэлхийн банк, Сангийн яам

5

Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд НББОУС-ын гарын авлага

Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл

/Дотоодын зөвлөх/

Гарын авлага

Дэлхийн банк Сангийн яам

МУИС-ийн хэмжээнд 1990-ээд оны дунд үеэс шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлж төгсөлтийн дараах сургалтанд илүүтэй анхаарах болсноор Бизнесийн удирдлагын магистрын сургалт 1993-1994 оны хичээлийн жилээс эхэлж, өнгөрсөн хугацаанд  Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын 680 магистрийг бэлтгэн гаргажээ.

Зах зээлийн эрэлт хэрэгцээ, олон улсын нэр хүндтэй сургуулиудын жишгийг зэргийг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээ”-ний магистрын ангийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн нээж, 2 удаагийн элсэлт аваад байна.

Нягтлан бодох бүртгэлийн онол, практикийн тулгамдсан асуудлаар оюутан, магистрант, докторант, судлаачид мэргэжилтнүүдийн хамтарсан судалгааг хөгжүүлэх, судалгаанд үндэслэсэн бүтээл туурвилыг олон нийтэд түгээх зорилго бүхий “Нягтлан бодох бүртгэлийн онол, практик” сэтгүүлийг тэнхимээс санаачлан улирал тутам гаргаж байна.

МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөөний үндсэн чиглэлийг удирдлага болгон бид   багш нарын 60 хувиас доошгүй нь олон улсын болон үндэсний хэмжээний судалгааны грант бүхий төсөл удирдах, эрдмийн зэрэг цолтой багш нарын хувийн жинг нэмэгдүүлэх, Journal Citation Reports-ын Импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлдэг багш нарын тоог нэмэгдүүлэх, багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, магистрын хамтарсан хөтөлбөрөөр төгсгөх оюутны тоог нэмэгдүүлэх, олон  улсын тэргүүлэх их сургуулийн судлаач нартай хамтарч ажиллах зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР

Бизнес ба инноваци сэтгүүл

СЭТГҮҮЛИЙН ДУГААРУУД

Back to top