Тэнхим:
Цол:
Цахим шуудан:
otgonsurenya@num.edu.mnТанилцуулга:
Товч танилцуулга холбоосУтас:
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG702
Багц цаг: 3
Товч агуулга
Орчин үе ба маркетингийн үзэл баримтлал. Маркетингийн хүрээ тэлэн өргөжиж буй бодит үйл явц. Хэрэглэгчид төвлөрсөн маркетингийн концепц. Хэрэглэгчид төвлөрсөн бизнесийг зайлшгүй бий болгох нийгмийн шаардлага. Маркетингийн стратегиуд. Компаниудын ялгаатай стратеги хэрэгжүүлэх шаардлага. Маркетингийн судалгаа, түүний хэрэгцээ шаардлага. Байгууллагын гурван түвшний маркетингийн төлөвлөлтийн арга зүй, ялгаа. Зах зээлийн таамаглал хийх арга зүй. Өрсөлдөөний судалгааны аргууд. Хэрэглэгчийн болон байгууллагын зах зээлийнхэсэгчлэл, зорилтот зах зээлийн сонголт,бүтээгдэхүүний хоногшилтын стратегиуд. Бүтээгдэхүүн, үйлчилгээний концепц, брэндийн бодлого. Бүтээгдэхүүний үнийн шийдвэр гаргалт. Хуваарилалтын сувгийн орчин үеийн хандлагууд. Нэгдмэл маркетингийн харилцаа холбоо. Идэвхижүүлэлтийн үр дүнг хэмжих арга зүй. Маркетингийн албанысонголт ба зах зээл баримжаалсан компани бий болгох стратегиуд. Маркетингийн удирдлагын хэрэгжилт, үнэлэлт ба хяналт.
Зорилго
Байгууллагын бүх түвшинд маркетингийн орчин нөхцөлд тохирсон бодлого дэвшүүлж хэрэгжүүлэх стратегийг оновчтой тодорхойлоход тухайн хичээлийн зорилго оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд дараах конпетенц буюу чадамжийг магистрт эзэмшүүлнэ. Академик компетенц: • Маркетингийн онолын шилдэг бүтээлүүдийн орчин үеийн ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Маркетингийн удирдлагын дээд, дунд түвшний нөхцөл байдалд тохирсон бодлогуудыг судалгаанд үндэслэн тодорхойлох, хэрэгжүүлэх оновчтой стратегиудыг сонгох чадвар • Байгууллагын ерөнхий стратегийг хангахуйц зорилтот зах зээлийг оновчтой сонгох, үнэлэх чадвар • Бизнесийн нарийн төвөгтэй, мэдээллээр хомс өнөөгийн бодит орчинд зорилтот зах зээлд тохирсон маркетингийн хольцын шийдвэр гаргах чадвар г.м. Судалгааны компетенц: • Зах зээлийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсансудалгааанализхийх чадвар • Байгууллагын нөхцөл байдлын болон тоон, чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар • Өрсөлдөгчийн судалгааны арга зүй эзэмшин ашиглах чадвар Ерөнхий компетенц: • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй байх болон харилцааны чадвар эзэмших • Маркетингийн аливаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олох
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG704
Багц цаг: 3
Товч агуулга
Байгууллагын маркетингийн онолын үндсэн концепц, хэтийн төлөв хандлага; Байгууллагын зах зээлийн судалгааны арга зүй, хэрэглээний зах зээлийн судалгааны аргаас ялгагдах онцлог. Судалгааны үндсэн үе шатууд, мэдээлэл боловсруулалт, тайлан дүн шинжилгээ; Үйлдвэрлэгч, зуучлагч, засгийн газар болон ашгийн бус байгууллагын зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал, төлөвшил, хэтийн төлөв. Байгууллагын зах зээлийн бүтэц, бүрэлдэхүүн, эцсийн хэрэглэгчийн зах зээлээс ялгагдах онцлог; Байгууллагын худалдан авах төвийн зан төлөв болон худалдан авах шийд гаргахад нөлөөлөх хүчин зүйлс. Зан төлөвийн орчин үеийн загварууд, тэдгээрийн практик хэрэглээ; Үйлдвэрлэгч ба зуучлагч байгууллагын ажил хэргийн уялдаа холбоо, онцлог.Байгууллагуудын харилцааны хэлбэрүүд, тэдгээрийн хөгжил, төлөвшил; Байгууллагын зорилтот зах зээл ба бүтээгдэхүүний хоногшилтын стратеги; Байгууллагын зах зээлийг үнэлэх нь; Борлуулалтын албаны удирдлага, зохион байгуулалтын онцлог. Борлуулалтын албаны шийдвэрлэх үндсэн асуудлууд; Байгууллагын зах зээл дэх үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт, тэдгээрийн маркетингийн стратеги, тактикийн шийдвэр гаргах арга зүй г.м
Зорилго
Бизнесийн хоорондын харилцааны онцлогт тохирсон маркетингийн бодлого, стратегийг тодорхойлж, тухайн зах зээл дэх харилцааны бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга барилд суралцахад энэхүү хичээлийн зорилго оршино.
Академик компетенц:
- Байгууллага хоорондын харилцааны маркетингийн орчин үеийн бүтээлүүдийг судлан онолын ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар
- Бизнесийн хоорондын харилцааны нарийн төвөгтэй өнөөгийн бодит орчинд маркетингийн оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх
- Байгууллагын зан төлөвийн онцлогт тохирсон шийдвэр гаргах арга зүйд суралцах
Судалгааны компетенц:
- Бизнесийн зах зээлийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх чадвар
- Бизнесийн зах зээлийн талаарх маркетингийн хоёрдогч судалгааны тайлан, мэдээллүүдэд анализ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадвар
- Байгууллага-худалдан авагчийн зан төлөвийн хандлага, худалдан авах шийдвэр гаргалтыг судлах арга барил эзэмшүүлэх
- Салбарын түвшинд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар
Ерөнхий компетенц:
- Маркетингийн судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар
- Багаар ажиллах болон харилцааны чадвар эзэмших
- Бизнесийн зах зээлийн онцлогт тохирсон онвчтой шийдвэрийг гаргаж сурах