Төгсөгч

МУИС-ийн “Эдийн засаг, Бизнесийн сургууль төгсөгчдийн холбоо” 

Эдийн засаг, Бизнесийн сургууль төгсөгчдийн холбоо нь анх 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс хуралдаж тус комиссын шийдвэрээр “Төгсөгчдийн холбоо” ТББ-г үүсгэн байгуулсан. ЭЗБСТХ нь гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Ө.Гэрэлт-Од (1993 оны төгсөгч, МУИС, Бизнес Консалтинг төвийн захирал) ажиллаж байна.

Төгсөгчдийн холбооны зорилго: 

  • Тус сургуулийн төгсөгчдийн эргэх холбоо бүхий байнгын харилцааг бий болгож, харилцан мэдээллээр хангагдаж байх нөхцлийг бүрдүүлэх
  • Гишүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Гишүүдийн мэдлэг туршлагаа үр ашигтай хуваалцах боломжийг бүрдүүлэх
  • Сургуулийнхаа стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүдийг идэвх, санаачлагатай оролцуулах.

Төгсөгчдийн холбооны гишүүнчлэл

Төгсөгчдийн холбооны гишүүд нь Эдийн засгийн сургууль болон Бизнесийн сургуулийн уламжлал, түүхийг дээдлэн сахин хамгаалах, сургуулийг эрхэм зорилготой нь нийцүүлэн хөгжүүлэх, шилдэг оюутнуудыг сургуульдаа татах, гишүүд болон оюутнуудын ажил мэргэжилдээ амжилт гаргах, сургуульдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сургуулийн шилдэг төгсөгчдийг сурталчлах, нийтэд танин мэдүүлэх зорилгоор оюутан, төгсөгчдийг холбооны үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжин туслах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх болно. 

Төгсөгчдийн холбооны гишүүнчлэл нь дараах 3 зэрэглэлтэй байна. Үүнд:

  • Хүндэт гишүүн: Сургуулийн удирдах ажилтан, багш, судлаач, төгсөгч
  • Жинхэнэ гишүүн: Эдийн засгийн сургууль болон Бизнесийн сургуулийг бакалавр, магистр, докторын зэрэг цолтой төгссөн төгсөгчид
  • Гишүүн: Тус сургуульд суралцаж байгаад гадаад/дотоодын өөр сургууль руу шилжсэн эсвэл гарсан боловч 2-оос доошгүй жил суралцагсад, дээд курс, мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцагсад.

Төгсөгчдийн холбооны гишүүн болсоноор дараах хөнгөлөлт, урамшууллыг эдлэх эрхтэй болно. Үүнд:

  • Магистрантурт элсэхэд нь мэргэжлийн шалгалтаас чөлөөлөх
  • Магистрантурт элсэхэд төлбөрийн нийт дүнгийн 5-10 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлэх
  • Докторантурт элсэхэд нь төлбөрийн 5 хүртэлх хувийг хөнгөлж чөлөөлөх.

Төгсөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт:

Төгсөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Удирдах зөвлөл бөгөөд тус зөвлөл нь сургуулийн хуучин, шинэ захирлууд, сургалтын албаны эрхлэгч, оюутны холбооны дарга болон төгсөгчдийн төлөөллөөс бүрдсэн байна. Төгсөгчдийн холбоо нь явуулж буй үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран дараах салбар хороодод хуваагдах ба тэдгээр нь тус тусын зорилго үйл ажиллагаатай. Үүнд: 

  • Удирдлага зохион байгуулалтын хороо: Сургуулийн сайн сайхан байдлын төлөө, оюутнууд, төгсөгчид болон байгууллагуудад хэрэгцээт үйлчилгээг үзүүлэх, түгээхтэй холбоотой бүх төрлийн үйл ажиллагаандаа гишүүдийг идэвхтэй татан оролцуулах, холбооны бүх гишүүдийн хурал зохион байгуулах зэрэг үүрэгтэй ажиллана. 
  • Оюутан төгсөгчдийн хөтөлбөр хариуцсан хороо: Төгсөгчид болон оюутнуудын сургалт, дараах шатны ээлжит сургалтуудыг / зэрэг цолоо нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гэх мэт/ зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраа олоход нь зуучлах зэрэг үүргийг гүйцэтгэнэ. 
  • Шагнал урамшуулал хариуцсан хороо: Төгсөгчдийг сургуультайгаа насан туршдаа хамтран ажиллуулах, холбоотой байлгах, сургуулийн үйл ажиллагааг дэмжин туслагч байгууллага, хамт олон, төгсөгчдийг урамшуулах үүднээс тодорхой нөхцөл болзлуудыг хангасан төгсөгчид, тэргүүний, авъяаслаг суралцагчид, байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг шагнаж урамшуулах үйл ажиллагааг эрхлэгч хороо байна.
  • Санхүү, хөрөнгө оруулалтын хороо: Сургуулийнхаа ирээдүйн сайн сайхны төлөө нэр хүндийг нь нэмэгдүүлэх үүднээс гишүүдийн сайн дурын хүсэл сонголтоор хандив, тусламжийг бий болгох, төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг бий болгох зэрэгтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэгч хороо байна.

Төгссөн тухай тодорхойлолт монголоор авах

Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Монгол хэл дээрх дипломын нүүр болон хавсралтын хуулбар
  2. 5000 төгрөг дансанд тушаасан баримт
  3. Тодорхойлолт очих газрын албан нэр

Төгссөн тухай тодорхойлолт англиар авах

Бүрдүүлэх материалын жагсаалт 

  1. Англи хэл дээрх дипломын нүүр болон хавсралтын хуулбар
  2. 18000 төгрөг дансанд тушаасан баримт
  3. Тодорхойлолт очих газрын албан нэр
  4. Хэрэв дүнгийн жагсаалт (Transcript) нэмж авах бол
  5. 2011 оноос өмнөх төгсөлт бол 23000 төг
  6. 2011 оноос хойших төгсөлт 5000 төг нэмж тушаана.
  7. Дахин авах бол 1% нь 6000 төг

Дансны дугаар: Голомт банк 1102927741,
Хүлээн авагч:  МУИС төвлөрсөн сан,  Гүйлгээний утга дээр нэрээ бичнэ.
Хүлээн авах:  Бүрэн гүйцэд материалыг МУИС-ийн хичээлийн I байрны 202 тоот өрөөнд 09:00-12:00, 14:00-17:30 хооронд хүлээн авна.

Олгох:

  • Материалыг 12:00 цагаас өмнө өгвөл тухайн өдрийн 14:00 цагаас олгоно
  • 12:00 цагаас хойших материалыг дараагийн өдрийн 10:00 цагт олгоно
  • Харин дүнгийн жагсаалттай тодорхойлолтыг ажлын 3 хоногт олгоно

Холбоо барих:
Утас: 77307730-1313,  Цахим шуудан: amaraa@num.edu.mn, мэргэжилтэн Э.Амарбаяр.

Жич: Үнийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолоор баталсан болно.

ШИЛДЭГ ТӨГСӨГЧИД

ШИЛДЭГ ТӨГСӨГЧ

ТАНИЛЦАХ
Back to top