Магистрийн өрсөлдөөнт тэтгэлэгт урьж байна
Ач холбогдол
- Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөгдөнө
- Сар бүр 800000 төгрөгийн тэтгэлэг авна
- Бизнесийн удирдлагын салбарт мэргэшсэн, өндөр түвшний ур чадвар бүхий багш нараар хичээл заалгаж, судалгааны ажилд нь оролцоно
Тавигдах шаардлага
- Гадаад, дотоодын их сургуулийн голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
- Сургалтын явцад тэнхимийн сургалт, судалгааны туслахаар ажиллах
- Тэнхимээс гадуур ажил эрхлэхгүй байх
Бүртгэл, шалгаруулалт
- Тэтгэлэгт хамрагдах зорилго, зорилтоо тодорхойлсон эссэг 500 үгэнд тодорхойлон бичиж baigalmaa.b@num.edu.mn хаягаар 2021/09/22-ны 10:00 цагаас өмнө явуулах
- Эхний шатанд тэнцсэн шалгуулагчдыг урьж 2021/09/22-ны 15:00 цагаас ярилцлага авах

Эрдмийн баяр
Эрдмийн баяр 2020-2021
Бизнесийн сургуулийн төгсөгчдийн Эрдмийн баярыг 2021.06.21-ний өдрийн 12.00-13.30 цаг хүртэл цахимаар зохион байгуулна.
Read More
Докторын түвшний “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид ажиллаж байна.
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх түвшний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан байдаг. Энэ удаад докторын түвшний “Бизнесийн удирдлага” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн шинжээчид 2021 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.




МУИС-ийн Бизнесийн Сургуулийн магистрын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа
МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Бизнесийн сургуулийн “Санхүү” магистрын хөтөлбөр, “Маркетинг” магистрын хөтөлбөрүүд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 4 дүгээр сарын 15–ны өдрийн 02 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнөөдөр /2021.05.25/ БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.



ХӨСҮТ-ийн хамт олонд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн хамт олноос сэтгэлийн хандив өргөлөө
Анх 1933 онд АНУ-д тэмдэглэж эхэлсэн түүхтэй, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлдэг “Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр дэлхий нийтийг өвдөг сөхрүүлсэн аюулт цар тахалтай нүүр тулан ажиллаж буй ХӨСҮТ-ийн хамт олонд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн хамт олноос сэтгэлийн хандив өргөлөө.


2020 онд Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн багш нар шагналаа гардан авлаа
Шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэм шинжилгээний бүтээл нь 2019-2020 оны хичээлийн жилд Web of Science мэдээллийн санд бүртгэгдэн МУИС-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, үндэсний хэмжээнд тэргүүлэгч судалгааны сургууль болоход жинтэй хувь нэмэр үзүүлсэн Бизнесийн Сургуулийн профессор Р.Энхбат, Ч.Энхбаяр, доктор Ч.Алтаннар, Д.Баттуяа, З.Алтанчимэг нар МУИС-ийн “Шилдэг зохиогч” шагналыг гардан авлаа. Багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.
Read More
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Намжил “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон” -оор шагнагдлаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Намжил “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон” -гоор шагнагдлаа.
Read More