Бизнесийн сургуулийн “оюутны эрдэм шинжилгээний хурал-2025” удирдамж
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 05-р сарын 09-ны өдрийн 1400 цагт хичээлийн IV байрны 304 тоот өрөөнд болно.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.
Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт
Эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалт хоёр үе шаттай байна.
I шат: Бизнесийн сургуулийн тэнхимүүд болон Завхан, Дорнод аймгийн салбар сургуулийн түвшинд зохион байгуулагдана. Салбар сургуулиуд болон тэнхимүүд тус бүр оюутны эрдэм шинжилгээний хаврын улирлын хурлаар 3 хүртэлх илтгэлийг шалгаруулж Бизнесийн сургуулийн ОЭШХ-д ирүүлнэ.
II шат: БС болон Завхан, Дорнод салбар сургуулийн нэгдсэн ОЭШХ нь 2025 оны 05-р сарын 09-нд цахим болон танхимаар хослуулан зохион байгуулагдаж тэнхим, салбар сургуулиас шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлж I-III хүртэлх байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Илтгэлд тавигдах шаардлага:
1. Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
2. Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг судлан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх;
3. Дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх;
4. Орчин үеийн чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
5. Зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх;
6. Өмнө нь хуралд хэлэлцэгдээгүй, мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байх;
7. Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
8. Илтгэлийг Word болон РРT хэлбэрээр бэлтгэнэ.
9. Илтгэх хугацаа 8 минут, хэлэлцэх хугацаа 7 минут
Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
– Илтгэл нь хураангуй, оршил, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
– Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
– Илтгэл нь дэвшүүлсэн зорилгоо хангасан эсэх;
– Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх. /MS Word/
– Илтгэлийн нүүрэнд овог нэр, түвшин, удирдагч багшийн мэдээлэл, харилцах утас, е-майл хаяг бичигдсэн байна.
Илтгэлийг цахим хэлбэрээр 2025 оны 05-р сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна. Email хаяг: odbileg@num.edu.mn
БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСЭГ
2025.04.07


