
Багшийн сэтгэл ханамжийн судалгаа 2026
МУИС-ийн багш нарын ажиллах орчин, мэргэжлийн хөгжил, ажлын байрны уур амьсгал, удирдлага, хамт олны харилцаа, ажил, амьдралын тэнцвэр зэрэг хүчин зүйлсийн талаарх сэтгэл ханамжийн түвшнийг тодорхойлох зорилгоор “Багшийн сэтгэл ханамжийн судалгаа”-г зохион байгуулж байна.
Тус судалгааг олон улсын дээд боловсролын байгууллагуудын туршлага, судалгааны арга зүй, удирдамжид тулгуурлан боловсруулсан бөгөөд үр дүнг МУИС-ийн нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх, багш нарын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажлын байрны таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг сайжруулахад ашиглана.
Таны санал, оролцоо нь МУИС-ийн багш нарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг бодитой тодорхойлж, цаашдын сайжруулалтын чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулах болно.
Судалгааг нэргүй (anonymous) хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллийг цуглуулахгүй болно.
Иймд та бүхэн доорх холбоосоор нэвтэрч, судалгаанд идэвхтэй оролцоно уу.




