
МУИС-ийн Бизнесийн сургуульд 2026 оны 9 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн үнэлгээний баг ажиллаж байна.
Магадлан итгэмжлэлийн байгууллага болох ACSBP-ийн шинжээчид Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, МУИС-ийн санхүү хариуцсан захирал Б.Даваасүрэн, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албаны захирал С.Булгантамир нартай уулзалт хийлээ.
Түүнчлэн шинжээчдийн баг Бизнесийн сургуулийн төгсөгчид, ажил олгогчид, оюутнууд болон багш нарын төлөөлөлтэй уулзаж, сургуулийн үйл ажиллагаанд тэдний оролцоо, хамтын ажиллагаа, сэтгэл ханамжийн талаар санал солилцов. Мөн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдтэй уулзан сургалт, суралцахуйн чанар, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, цаашдын хөгжлийн талаар мэдээлэл авлаа. МУИС-ийн Бизнесийн сургууль нь боловсролын чанарыг тасралтгүй сайжруулах, олон улсын жишигт нийцсэн сургалт, судалгааны орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдан ажиллаж байгаа бөгөөд шинжээчдийн багийн айлчлал амжилттай үргэлжилж байна.







