
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ТҮВШНИЙ СУРАЛЦАГСДЫН 2026- 2027- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
ЗОРИЛГО
Энэхүү хурал нь Бизнесийн сургуульд суралцаж буй магистр, докторын түвшний оюутан, суралцагчдын судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх идэвхи санаачлагыг дэмжих, судалгаа шинжилгээ хийх ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой.
ХАМРАХ ХҮРЭЭ
Хуралд мэргэжлийн тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан магистр, докторын түвшний суралцагсдын илтгэлийг хэлэлцүүлнэ.
СУДАЛГААНЫ АЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлагын чиглэлд хамаарах сэдэвтэй байх;
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний тодорхой онол арга зүйд суурилсан, судалгаа шинжилгээний арга аргачлалуудыг ашигласан байх;
- Судалгаандаа бодит тоон мэдээлэл ашиглаж, өгөгдлийг орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжаар боловсруулалт хийж, бодитой үр дүнд хүрч, дүгнэлт гаргасан байх;
- Судалгааны ажлын үр дүнд онол практикийн ач холбогдол бүхий санал зөвлөмж, арга аргачлал боловсруулсан байх;
- Илтгэлийг ганцаар болон багаар бэлтгэсэн байж болох ба удирдагч багштай байх;
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны арга зүй, дата мэдээлэл, үр дүн, дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материалын жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Илтгэлийг word файл хэлбэрээр ирүүлэх ба А4 хуудасны дээр болон доороос нь 0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 8-10 хуудсанд багтаан бичсэн байх;
- Илтгэгч/илтгэгчид нь өөрийн овог нэр, харьяа тэнхим, суралцаж буй мэргэжил, оюутны дугаар (сиси ID), илтгэл/судалгааны ажлын сэдэв, удирдагч багшийн нэр зэргийг тодорхой бичнэ.
- Эрдэм шинжилгээний хуралдсудалгааны ажлын хүрээнд танилцуулга (PPT) бэлтгэж, 10 минутад багтаан танилцуулах;
- Илтгэлийг 2026 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 00 цаг хүртэл Санхүүгийн тэнхимийн туслах С. Цэрэннадмид /хичээлийн IV байрны 111 тоот өрөө/ -д хүлээлгэн өгч, цахим хэлбэрээр tserennadmid.s@num.edu.mn хаягаар руу илгээнэ үү.
ШАЛГАРУУЛАЛТ, ҮЕ ШАТ:
- Зохион байгуулах комисс нь тэнхим бүрээс шалгарч, ирүүлсэн илтгэлүүдийг уншиж, урьдчилсан шалгаруулалт хийх бөгөөд шалгарсан 8 хүртэлх илтгэлийг хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.
- ЭШ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг онооны системээр үнэлж, эцсийн дүнг гаргах ба эхний 3 байрт шалгарсан илтгэлүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
ХУГАЦАА: 2026 оны 12-р сарын 03-ны өдрийн 13:00 цаг
ХААНА: МУИС-ийн хичээлийн IV байр 314 тоот.
ШАГНАЛ:
I байр – 1, Өргөмжлөл, шагнал
- байр – 1, Өргөмжлөл, шагнал
- байр – 1, Өргөмжлөл, шагнал
Зохион байгуулах комисс 2026 оны 11 сарын 05



