ШУ-ны доктор, профессор Р.Энхбат багшийн ээлжит семинар сонирхолтой болж өнгөрлөө
БС-ийн Санхүүгийн тэнхмийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд профессор Р.Энхбат багшийн “Оновчлол ба Орчлон ертөнц” танин мэдэхүйн лекцэнд багш оюутнууд өргөнөөр оролцож, сонирхолтой болж өнгөрлөө. Орчлон ертөнцийн хуулиуд хэрхэн оновчлолын зарчимд захирагдаж түүнээс Ньютон, Эйнштейн, Хокингийн онолууд хэрхэн гарч ирдгийг энгийнээр илэрхийлсэн нь оролцогчдод ойлгомжтой байв. Түүнчлэн орчлон ертөнцийн тэлэлт, хар нүхний үүсэл, Хокиний Онцгой үзэгдлийн үр дүнгүүд, ертөнцийн цаг хугацааны эхлэл ба төгсгөл, Эйнштейний харьцангуйн онолын хэрэглээнүүд, сүүлийн үед хөгжиж буй Утасны онол, М-онол, Квант механикийн тодорхой бус зарчмууд зэрэг орчин үеийн онолын физик, квант механикийн онц сонирхолтой сэдвүүдээр илтгэгч ярив.
Read More“Менежмент ба Санхүүгийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим болон Санхүүгийн тэнхимийн хамтран зохион байгуулсан “Менежмент ба Санхүүгийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018.10.19-нд МУИС-ийн Номын санд зохион байгуулагдлаа. Хурлыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд, Санхүү болон Менежментийн тэнхимийн хамт олон, илтгэлээ хэлэлцүүлсэн оролцогч, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээлэл, зургийн цомгийг хурлын цахим хуудас http://mfc.mn/ -с авна уу.
МУИС-ийн Багш, ажилтны сагсан бөмбөгийн тэмцээнд Бизнесийн сургуулийн эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцлоо
Биеийн тамирын тэнхимийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан МУИС-ийн Багш, ажилтны сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.
Бизнесийн сургуулийн эрэгтэй, эмэгтэй багууд шигшээ тоглолтод шалгаран үлдэж улмаар эрэгтэй баг хүрэл медалийн болзол хангаж, эмэгтэй баг шагналт IV байранд шалгарлаа. Тэмцээний үеэр зохиогдсон холимог багийн шидэлтийн төрөлд Бизнесийн сургуулийн баг даалгаврыг 24 секундэд гүйцэтгэн шинэ дээд амжилт тогтоож тэргүүллээ.
Тус тэмцээнд эрэгтэй багуудаас ХШУИС, ЗАА, Бизнесийн сургууль, эмэгтэй багуудаас ССС, ХШУИС, ЗАА багууд эхний гурван байрыг тус тус эзэллээ.





“CFA RESEARCH CHALLENGE-2019” ОРОЛЦОХ БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
“CFA RESEARCH CHALLENGE-2019” ОРОЛЦОХ БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
1. Судлах компани : “ГОВЬ” ХК
2. Гүйцэтгэх ажил: Хувьцааны үнэлгээ хийж, ханшийн таамаглал дэвшүүлэн хөрөнгө оруулагчдад хандсан зөвлөмж өгөх
3. Оролцох багт тавигдах шаардлага:
a. МУИС-ийн Бизнесийн сургуульд суралцаж буй Санхүүгийн мэргэжлийн /Санхүү менежмент, Банк, Даатгал, Санхүү эдийн засаг/ бакалаврын түвшний оюутнууд дангаараа, эсвэл бакалавр болон магистрын түвшний оюутнуудын холимог баг байх.
b. Багийн гишүүдийн тоо 3-5 байх,
c. Багууд нэр, ахлагчтай байх.
4. Шалгаруулалтад харгалзах үзүүлэлтүүд:
А. Хувьцааны үнэлгээг 2017-12-31-ний өдрөөр тооцон бичсэн СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Б. Хувьцааны үнэлгээг хэрхэн тогтоосон талаар бэлтгэсэн ТАНИЛЦУУЛГА
5. Шалгаруулалтын үе шат, хүрэх үр дүн: Шалгаруулалт нь 2 үе шаттай байна.
1 үе шат: Багуудаас ирүүлсэн “СУДАЛГААНЫ ТАЙЛАН”-г “CFA Research Challenge-2018”-ын албан ёсны дүрмийн Хавсралт B (Appendix C)-ийн дагуу үнэлж 2-р үе шатанд танилцуулга хийх багуудыг тодруулж, 2018-10-02-ний өдрийн 14:00 цагаас тэнхимийн самбар дээр зарлана.
2 үе шат: 1-р үе шатанд шалгарсан багуудын судалгааны компани дээр хийсэн “ТАНИЛЦУУЛГА”-ыг “CFA Research Challenge-2018”-ын албан ёсны дүрмийн Хавсралт Г (Appendix D)-ийн дагуу үнэлнэ. 2-р шатны шалгаруулалтыг 2018-10-03-ны өдрийн 15:30 цагаас МУИС-ийн хичээлийн IV байрны 118 тоот өрөөнд хийнэ. 1 ба 2-р шатны үр дүнг нэгтгэн үнэлж, хамгийн өндөр оноо авсан багаас оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан багууд нь сургуулиа төлөөлж “CFA Research Challenge-2019” үндэсний тэмцээнд оролцох эрхтэй.
Жич: Сургуулиас оролцох багийг сайжруулах үүднээс багийн гишүүдийг өөрчлөх, солих эрх нь зохион байгуулагчдад хадгалагдана.
6. “СУДАЛГААНЫ ТАЙЛАН”-д тавигдах шаардлага:
a. Судалгааны тайлан нь “CFA Research Challenge-2019”-ын албан ёсны дүрмийн[1] Хавсралт А (Appendix A). Тайлангийн зааварчилгаа хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх,
b. Судалгааны тайлангийн нүүр хуудас нь “CFA Research Challenge-2019”-ын албан ёсны дүрмийн Хавсралт Б (Appendix B)-д заасан загварын дагуу байх,
c. Үндсэн тайлан нь А4 форматаар 10-аас илүүгүй нүүр хуудсанд бичигдсэн байх ба 20-иос илүүгүй нүүр хуудас бүхий хавсралттай байх;
d. Зөвхөн олон нийтэд түгээсэн мэдээлэлд үндэслэсэн байх,
e. Багийн гишүүд өөрсдөө гүйцэтгэсэн (original work) ажил байх,
f. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны зохих аргуудыг хэрэглэсэн байх,
g. Хараат бус судлаачийн байр сууринаас (төсөөлөлд суурилан) бэлтгэгдсэн байх.
7. “ТАНИЛЦУУЛГА”-д тавигдах шаардлага:
a. Танилцуулгыг бэлтгэхэд зөвхөн багийн гишүүд оролцох,
b. Танилцуулгыг бэлтгэхэд хөлний тэмдэглэгээ (props) хэрэглэхгүй.
c. Танилцуулах хугацааг 10 минутаас хэтрэхгүй байхаар тооцож танилцуулгыг бэлтгэх,
d. Танилцуулга нь шүүгчдэд харагдахуйц байх.
8. Судалгааны тайлан, танилцуулгыг хүлээн авах хугацаа ба байршил: Судалгааны тайлан, танилцуулгыг 2018/10/01-ны 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн IV байрны 111 тоот өрөө, тэнхимийн туслах ажилтан Д. Ганчимэгт цаас /битүүмжлэн/ өгөх буюу bilgeebts@yahoo.com хаягаар илгээх. Хугацаа хоцорсон тохиолдолд шалгаруулалтад оролцох боломжгүйг мэдэгдье.
САНХҮҮГИЙН ТЭНХИМ
[1] “CFA Research Challenge-2019”-ын албан ёсны дүрмийг дараах холбоосоор орж татаж авна уу.
https://drive.google.com/drive/folders/15qv6A6ndiehLdNw6Kr65g4mwEH-n7TdR
Read MoreАНУ-д төвтэй CFA нийгэмлэгийн нэрэмжит CFA Research Challenge тэмцээний “Нээлтийн хурал”-д урьж байна
АНУ-д төвтэй CFA нийгэмлэгийн нэрэмжит CFA Research Challenge тэмцээний “Нээлтийн хурал” (The Kickoff Meeting)-ыг 2018 оны 09-р сарын 27-ны Пүрэв гарагт Ancore Conference & Event Venue төв дээр 19-21 цагийн хооронд зохион байгуулна. Уг нээлтийн хурал дээр Монголын Хөрөнгийн Биржд бүртгэлтэй нэгэн хувьцаат компанийг хамтран ажиллах гэрээний хүрээнд “subject company” гэж зарлах болно.
Мөн тэмцээний талаарх бүхий л үйл явц, дүрэм, тэмцээний хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар оюутнууд, менторууд болон багш нарт тайлбарлаж, асуултанд хариулахаас гадна тэмцээнд оролцож буй талууд танилцаж өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлсэн МУИС-ын баг тэмцээний талаарх өөрсдийн тэргүүний туршлагыг энэ жилийн оролцогчидтой хуваалцах болно.
Read More