Эн Си Си Боловсрол байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Их Британийн Эн Си Си Боловсрол байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын бэлтгэл, бакалавр, магистрын хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Төгсөлтийн үйл ажиллагаанд Бизнесийн сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Ч.Энхбаяр, Менежментийн тэнхимийн доктор, профессор Н.Сонинтамир, Менежментийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор, Д.Энх-Отгон, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нар оролцож төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил, сурлагт амжилт хүслээ.
Өнгөрөгч хичээлийн жилд магистрын 3 суралцагч монгол дахь нэг жилийн хөтөлбөрийг амжилттай төгсөж гэрчилгээгээ гардан авсан байна.
Эдгээр төгсөгчид ирэх хичээлийн жилд Их британийн 0,5 жилийн хөтөлбөрт сурадцаж магистрын зэрэг хамгаалахаа илэрхийлсэн байна.
Мөн бакалаврын суралцагчид амжилттай төгсөж Английн University of Worcester сургуульд суралцаж байна.
Их дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг төгсөгчид энэ хичээлийн жилд Level 4 Diploma in Business буюу дараагийн түвшинд шилжин суралцаж байна. Эдгээр төгсөгчдөөс 2018-219 оны хичээлийн жилд Английн University of Westminster сургуульд Business Management (Entrepreneurship) мэргэжилээр шилжин суралцах гэж буй зэрэг амжилтдуудаар Эн Си Си хөтөлбөрийн өнгөрч хичээлийн жилийн үйл ажиллагаа дүгнэгдлээ.
Төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгч оюутнууд хөтөлбөрт суралцсанаар гарсан эерэг үр дүнгүүдийн тухай сэтгэгдлүүдээ илэрхийлж байснаас Level 5 Diploma in Business хөтөлбөрт амжилттай суралцаж төгсөн, ажлын гараагаа эхлээд буй М. Мөнх-Одын үгийг хүргэж байна.
“Би МУИС-Бизнесийн сургуулийн NCC Education байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөрт өнгөрсөн 2 жилийн хугацаанд суралцаж өнөөдөр Бизнесийн удирдлагын дипломыг сургуулийн багш хамт олон болон МУИС-Бизнесийн сургуулийн захиралаас гардаж авлаа. Эх орондоо гадаадын их дээд сургуулийн боловсрол эзэмших энэ боломжийг олгосон та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна.
Энэ хөтөлбөрийн давуу тал болох англи хэл дээр МУИС – ийн чадварлаг багш нараар Их Британий сургалтын хөтөлбөрийг заалгаж, суралцах туйлын таатай байлаа.
Энэхүү хөтөлбөрт суралцсанаар олон олон давуу талуудыг өөртөө бий болгож чадлаа. Миний бие одоогоор Монголын Хөрөнгийн Бирж “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д Гадаад харилцаа, маркетингийн ажилтанаар ажиллахийн зэрэгцээ NCC хөтөлбөрийн санал болгож буй Онлайн хөтөлбөрөөр Англи улсын Worcester-ийн их сургуульд суралцаж байна. Хүссэн зүйлдээ хичээж мэрийвэл үр дүн нь заавал гарч ирдэг юм байна. “
Read More
БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
Хэзээ: 2018.06.22-н өдрийн 12.00 цагт
Хаана: МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд талбайд
Хугацаа |
Үйл ажиллагаа |
Хариуцах эзэн |
12.00-12.10 |
МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлнэ. МҮОНТ ын хөтлөгч Г. Чоглоонамжил нээлтийн үйл ажиллагааг хүндэтгэлтэйгээр нээнэ. | Зохион байгуулах комисс |
12.10-12.15 |
МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч. Энхбаяр нийт төгсөгчдөд хандаж үг хэлнэ. | Зохион байгуулах комисс |
12.15-12.20 |
МУИС-н Бизнесийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн шилдэг төгсөгч санхүү менежментийн 4 дүгээр курсын оюутан Нямлхагвагийн Тэргэл нийт төгсөгчдөд зориулан үг хэлнэ. | Зохион байгуулах комисс |
12.20- 12.30 |
БС-ийн оюутны зөвлөлийн шагнал гардуудах үйл ажиллагаа | Оюутны зөвлөл |
12.30-12.50 |
Чоно хамтлагын дуучин Дэрмээ
“Сүүлчийн дурсамж хичээлийн дараа” Хурд хамтлагын “Нэг ангийхан” |
Зохион байгуулах комисс |
13.00-13.45 |
2017-2018 оны хичээлийн жилийн МАГИСТРЫН ДИПЛОМ гардуудах үйл ажиллагаа
Хөтлөгч МУИС-ийн захирлын тушаалыг уншиж танилцуулна |
Хөтлөгч |
Маркетинг худалдаа -6 | Г. Мөнхбаясгалан | |
Менежмент -10 | Б. Лхамцэдэн | |
Нягтлан бодох бүртгэл -21 | А. Өнөржаргал | |
Санхүү -44 | А. Ганзориг
С. Ариунаа |
|
13.45-14.00 |
Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Ган билэг– 1 дуу
Монгол болон гадаадын хит болсон дуунаас |
|
14.00-16.30 |
2017-2018 оны хичээлийн жилийн БАКАЛАВРЫН ДИПЛОМ гардуулах үйл ажиллагаа | |
Маркетингийн менежмент -28
Худалдааны менежмент-38 Нийт- 66 |
Б. Угтахжаргал
Р. Шарбанди |
|
Бизнесийн менежмент – 78
Зочид буудал, зоогийн газрын менежмент -4 Нийт -82 |
Д. Батцэцэг
Ж. Ариунаа |
|
Ня-бо хяналт шалгалт-141+2
Нийт- 143
|
С. Рэнчэндорж
Б. Хүрэлбаатар |
|
Санхүүгийн менежмент -133+1
Даатгалын эдийн засаг-19 Банкны менежмент-23 Нийт-176 |
Б. Энхтүвшин
Б. Уугангэрэл Н. Батжаргал Н. Баттүшиг Т. Мөнхзаяа |
|
16.30-16.50 |
Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч Ган билэг– 1 дуу
Монгол болон гадаадын хит болсон дуунаас |
Зохион байгуулах комисс |
16.50-17.00 |
Хаалтын үг- Хөтлөгч | Хөтлөгч |
Зохион байгуулах комисс
Read More
Eagle TV-д ярилцлага өглөө
МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Энхбаяр, Бизнес консалтинг төвийн захирал доктор, дэд профессор Н.Батдэлгэр нар Eagle TV-д сургуулийн үйл ажиллагааны талаар ярилцлага өглөө.
Read More
Монголын их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болов



Хуралд МУИС-БС, МУИС-ОУХНУС, ХААИС-ЭЗБС, ШУИС-БАТСургуулиудаас ирсэн 10 илтгэлийг хэлэлцүүлээд дүнгээ гаргахад:
I байр: МУИС-БС-ийн Докторант Ч.Анхбаяр “Банкны салбарын цэвэр хүүний маржийг хамгийн их байлгах актив пассивын бүтцийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт илтгэлээр;
II байр: ХААИС-ЭЗБС-ийн Докторант С.Баасансүрэн “Өрхийн усалгаатай тариалангийн усны үнэ, ус ашиглалтын үр ашиг, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр;
III байр: МУИС-БС-ийн Докторант Т.Мөнхзаяа “Компанийн орлогын татварын төлөвлөлт: Үр ашигт татварын хувь хэмжээнд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр эхний гурван байрыг эзэллээ.
Байр эзэлсэн оюутнууддаа баярыг хүргэе!
Монголын их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал боллоо
Бизнесийн сургуулийн Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2018.05.11-ний өдөр МУИС-ийн IV байрны 314 тоот өрөөнд амжилттай болж өнгөрлөө.
Хуралд МУИС-БС, ХААИС-ЭЗБС, СЭЗИСургуулиудаас шалгарч үлдсэн 15 илтгэлийг хэлэлцүүлээд дүнгээ гаргахад:
I байр: МУИС-БС, Ж.Эрдэнэчулуун “Зээлжих зэрэглэл ба түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр;
II байр: МУИС-БС, Ц.Бадамхатан, О.Намхай, О.Цэвээнравдан нар “Хорогдуулсан мөнгөн урсгалын загвараар компанийн үнэлгээг тооцох нь” сэдэвт илтгэлээр;
III байр: СЭЗИС, Б.Болдмаа, М.Бямбадорж, Б.Номин нар “Монгол Улсын арилжааны банкуудын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр;
Тусгай байр: МУИС-БС, Б.Лхагважаргал, У.Хулан нар “НӨАТ-ын хуулийн шинэчлэл аж ахуйн нэгжийн орлого, зардлын тайлагналд нөлөөлсөн байдал” сэдэвт илтгэлээр;
Тусгай байр: МУИС-БС, Н.Тэргэл, Б.Ахбота нар “Шинэлэг аргачлалаар зээлийн багцын эрсдэл тооцох нь” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Байр эзэлсэн оюутнууддаа баярыг хүргэе!