Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрт идэвхтэй оролцоно уу
МУ-ын ЗГ-ын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид 2018.03.28-ны өдөр 16.00 цагаас хичээлийн 5-р байрны 605 зааланд зохион байгуулах тул бүх багш, ажилтнууд бүрэн хамрагдахыг анхааруулж байна.
Мөн 2018.03.29-ны өдрийн 16.00 цагаас орон даяар дуугарах гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор хүн бүр аюулгүй байдлаа ханган нүүн шилжих нэгдсэн дадлага сургуулилтанд нийт багш, ажилтан, оюутнуудыг бүрэн хамрагдахыг анхааруулж байна.
Read MoreБИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ
МУИС, Бизнесийн сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд элссэн Ерөнхий суурь хөтөлбөрийн (1-р түвшний ) оюутнуудад зориулсан “Хөтөлбөр сурталчлах өдөрлөг” ирэх долоо хоногт буюу 2018 оны 3 сарын 27-28-ны өдрүүдэд МУИС-ийн хичээлийн IV байранд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Уг үйл ажиллагааны “Нэгдсэн арга хэмжээ” тухайн өдрүүдийн 11:00-12:40 цагт лекцийн танхим 221 тоотод болно.
Үйл ажиллагаа зорилго: Бизнесийн сургуулийн 1-р түвшний оюутнуудад зориулан мэргэжил, хөтөлбөрүүдийн онцлогийг сурталчлах, холбогдох мэдээллээр хангах, өөрийн хүсэл, зорилго, чадвартаа нийцүүлэн хариуцлагатай зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх
Оюутан та хүрэлцэн ирснээр
• Сонирхсон тэнхим, хөтөлбөрийн танилуулга
• Мэргэжил, хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл
• Мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалтын төлөвлөгөө
• Хөтөлбөрийн эзэмшүүлэх мэдлэг, ур чадвар
• Ажлын байрны эрэлт хэрэгцээ
• Төгсөгч, ажил олгогчдын төлөөллийн сонирхолтой яриа
• Тэнхмийн эрдэмтэн багш нартай уулзан биечилсэн зөвлөгөө мэдээлэл
• Тэнхмийн төгсөх ангийн оюутнуудын чиглүүлэг
• Өөрийн холбогдох хүссэн асуултандаа хариулт авах боломжтой.
Хугацаа Үйл ажиллагаа Тайлбар
11:00-11:05 Нээлтийн үг БС-ийн Захирал
11:05-11:20 Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, хөтөлбөрийн танилцуулга
Тэнхмийн эрхлэгчид
11:20-11:35 Маркетинг, худалдааны тэнхим, хөтөлбөрийн танилцуулга
11:35-11:50 Менежментийн тэнхим, хөтөлбөрийн танилцуулга
11:50-12:05 Санхүүгийн тэнхим, хөтөлбөрийн танилцуулга
12:05-12:40 Тэнхмүүдийн шилдэг төгсөгчдийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл, зөвлөгөө, сонихолтой яриа
Хичээлийн IV байрны 2 болон 3 давхруудад 10:00-17:00 цагт тусгай бэлтгсэн талбайд тэнхим хөтөлбөрүүдийн эрдэмтэн багш нар оюутнуудад биечилсэн зөвлөгөө өгч холбогдох асуултуудад хариулт өгнө.
Бизнесийн Сургуулийн Хөтөлбөр Сурталчилгааны Ажлын Хэсэг
Read MoreМаркетинг, худалдааны тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 4-р сарын 6-ны өдрийн 14:30 -д хичээлийн IV байрны 210-б тоот өрөөнд болно.
Зорилго: Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын худалдаа, гаалийн чиглэлээр суралцаж буй бакалавр болон магистрын оюутнуудын бие даан судалгаа, шинжилгээ хийх дадал чадварыг хөгжүүлэхэд оршино.
Нэг. Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт, шалгаруулалт:
Эрдэм шинжилгээний ажлын шалгаруулалт 2 үе шаттай байна. Эхний шатны шалгаруулалт. Хуралд ирсэн материалуудыг тэнхимийн шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж, 2018.4.6-ны 18 цагт шаардлага хангасан илтгэл тавих боломжтой ажлыг сонгон шалгаруулж, материал өгсөн оюутнуудад хариу өгнө.
2 дахь шатны шалгаруулалт. Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлнэ. Илтгэлийн хугацаа 15 минут, үзүүлэн материал ашигласан байна. Эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Шалгарсан 2-3 судалгааны ажлыг сургуулийн ОЭШХуралд оролцуулна.
Хоёр. Судалгааны ажилд тавигдах шаардлага:
- Эрдэм шинжилгээний илтгэл нь: дэвшүүлсэн зорилго, үндэслэл, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, эх сурвалж, хавсралт гэсэн бүтэцтэй байна.
- Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйг ашигласан байна.
- Дэвшүүлсэн санаа шинэлэг, оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой, дэвшүүлсэн зорилгоо хангасан байна.
- Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
- Судалгааны ажлын бичиглэлд тавигдах шаардлага: ишлэл зүүлт хийсэн байх, цаасны хэмжээ – А4 (дээр, доор, баруун талаас 2.0, зүүн талаас 3.0 см), үсгийн фонт – Times New Roman, үсгийн хэмжээ – 11, мөр хоорондын зай: 1.15, хуудасны тоо 10 – 12 байна.
Илтгэлийг хэвлэмэл байдлаар болон цахим хэлбэрээр 2018 оны 4-р сарын 5-ны
11 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
E-mail хаяг: uugandai0601@gmail.com
МУИС-ийн хичээлийн IY байр, Бизнесийн сургуулийн 209 тоот өрөө, хичээлийн туслах ажилтан Ш.Ууганбаярт хүлээлгэн өгнө.
Тэнхимийн ОЭШХ зохион байгуулах ажлын хэсэг
Read MoreСАНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Зорилго: Мэргэжлийн судлаач оюутнуудын судалгааны ур чадварыг дээшлүүлэх, судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжих
Нэгдүгээр шат: Хурал 2 шаттай явагдах ба I шатанд оролцогч илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ. ОЭШХ-ын шүүгчид шилдэг 8 илтгэлийг сонгож, дараагийн шатанд шалгаруулна. I шатны шалгаруулалтын дүнг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагт Санхүүгийн тэнхимийн цахим хуудаст нийтэлнэ.
Хоёрдугаар шат: II шатны хэлэлцүүлэг 2018 оны 04-р сарын 06-ны өдрийн 13.00 цагт хичээлийн IV байрны 112 тоот өрөөнд болно. Шалгарсан оролцогчид илтгэлээ хэлэлцүүлнэ. Илтгэлүүдээс I, II, III байр шалгаруулж Бизнесийн сургуулийн ОЭШХ-д оролцуулна.
Ерөнхий сэдэв:
“Санхүүгийн системийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”
Илтгэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
- Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг судлан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх;
- Дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх;
- Орчин үеийн чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
- Зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх;
- Өмнө нь хуралд хэлэлцэгдээгүй, мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байх;
- Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
- Илтгэлийг Word болон РРT хэлбэрээр бэлтгэнэ.
- Илтгэх хугацаа 8 минут, хэлэлцэх хугацаа 7 минут
Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь хураангуй, оршил, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилгоо хангасан эсэх;
- Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 12 хуудсанд багтсан байх. /MS Word/
- Илтгэлийн нүүрэнд овог нэр, түвшин, удирдагч багшийн мэдээлэл, харилцах утас, е-майл хаяг бичигдсэн байна.
Илтгэлийн хэвлэмэл 1 хувийг БС-ийн хичээлийн IV байр- 111, 116 тоот өрөөнд, файл хэлбэрээр bilgeebts@yahoo.com; bayanturn@yahoo.com хаягаар 2018.04.04-ны 16.00 цаг хүртэл хүлээн авна.
Харилцах утас: 77307730-4115 /4116/
Жич: Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй ба хураалгасан илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.
Санхүүгийн тэнхим
2018.03.26
Read MoreCFA RESEARCH CHALLENGE-2018 Олон улсын тэмцээний эхний шатанд МУИС, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2 баг оролцож I, II байр эзэллээ.
CFA RESEARCH CHALLENGE-2018 Олон улсын тэмцээний эхний шатанд буюу Монголын их сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон тэмцээнд МУИС, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2 баг оролцож I, II байр эзэллээ.
Read More