
МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахмад төгсөгч, багш агсан Гунаажавын Цэвэгдоржийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахмад төгсөгч, багш агсан Гунаажавын Цэвэгдоржийн нэрэмжит тэтгэлэг нь 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн олгогдож байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, ирээдүйн чадварлаг судлаач, мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм.
Тэтгэлгийн зорилго
Энэхүү тэтгэлэг нь МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудын сурлагын амжилт, эрдэм шинжилгээний идэвх санаачилгыг дэмжих, мэргэжлийн хөгжилд нь хувь нэмэр оруулахад чиглэнэ.
Тэтгэлгийн мэдээлэл
- Тэтгэлэг авах оюутны тоо: 2
- Тэтгэлгийн хэмжээ: Нэг оюутанд 2,000,000 төгрөг
- Хамрах хүрээ: МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн бакалаврын түвшний оюутнууд
Санаачлагч, зохион байгуулагч
Тус тэтгэлгийг багш агсан Гунаажавын Цэвэгдоржийн үр хүүхдүүд санаачлан жил бүр зохион байгуулж байна.
Энэхүү тэтгэлэг нь эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн, нягтлан бодох бүртгэлийн салбарт манлайлах хүсэл тэмүүлэлтэй оюутнуудыг урамшуулан дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт, бүрдүүлэх материал, хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс мэдээлнэ.



