
“Татварын бүртгэл” улсын XIII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулсан “Татварын бүртгэл” Улсын XIII олимпиадад МУИС Бизнесийн сургуулийн НББ 4-2 ангийн оюутан Г.Билэгжаргал Дэд байр эзэлсэнд баяр хүргэе. Өмнөх хичээлийн жилд Нягтлан бодох бүртгэлийн Улсын XXVII олимпиадад 3-р байр эзэлсэн Г.Билэгжаргалдаа энэ жилийн олимпиадад нь улам их амжилтыг хүсье.



