“Хэн сайн санхүүч болох вэ” сэдэвт АХА тэмцээний удирдамж
Тэмцээний зорилго: Оюутнуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, хувийн санхүүгийн зөв шийдвэр гаргах чадвар эзэмшихэд туслах, тэдний мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайруулах.
Нэг. Ерөнхий зүйл
- Уг тэмцээнд “Хувь хүний санхүү” хичээлийг судалж байгаа оюутнууд оролцоно.
- Тэмцээнд оролцогчид нь “Хувь хүний санхүү” хичээлээр үзсэн нэр томъёоны тодорхойлолтуудыг бүрэн мэддэг болсон байх шаардлагатай.
Хоёр. Тэмцээний зохион байгуулалт
- Тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
- Нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2016 оны 05-р сарын 2-16-ний өдрүүдэд явуулж, групп тус бүрээс 5 оюутан шалгаруулна.
- Хоёрдугаар шатны шалгаруулалт 2016 оны 05-р сарын 20-ны өдөр болно.
- Тэмцээнд “Хувь хүний санхүү” хичээлтэй холбоотой мэдлэг шалгах асуултанд хариулах, нэр томъёог тайлбарлах, үндсэн ойлголтийн нэрийг англиар хэлэх зэрэг даалгаврууд өгөгдөнө.
Гурав. Тэмцээний шагнал
Нэгдүгээр байр 1, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Хоёрдугаар байр 1, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Гуравдугаар байр 1, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шагналт байр 2, өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Зохион байгуулагчид:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб
Монгол банк
2016-04-28
Read More“ХЭРХЭН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛОХ ВЭ?” ЛЕКЦ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР
Зорилго: Их дээд сургууль төгсөж буй нийт оюутан залуучуудад танхимын үйл ажиллагаа үйлчилгээг танилцуулахаас гадна хувийн хэвшилд ажилд хэрхэн орох бизнес хэрхэн эхлэх
Хаана: МҮХАҮТ-ын 507 тоот
Эхлэх хугацаа: 2016 оны 4-р сарын 26-ны өдрийн 15.00 цагаас эхлэнэ
Зочноор: Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
15:00 – 15:15 МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа /Нээлт болон Танхимын танилцуулга/
15:15 – 15:30 Бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх нь МОУҮА-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва
15:30 – 15:40 Цайны завсарлага
15:40 – 16:00 Хувийн хэвшилд ажилд ороход анхаарах асуудлууд /“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Гантулга/
- Өөрийн бизнесийн тухай товч намтар
- Амжилтанд хүрэхэд хувь хүний зан төлөвийн тухай
- Бизнес хэрхэн эхлэх вэ?
16:00 – 16:30 Асуулт, хариулт
16:30 – 16:50 МОНХГ-ын дарга П.Анхтуяа хаалт
Бизнесийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд оролцоно. Суудлын тоо хязгаартай.
Хичээлийн 4-р байрны үүднээс 14.00 цагаас автобусаар үйлчилнэ.
БС–ийн СУРГАЛТЫН АЛБА, ОЮУТНЫ АЛБА
МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Read More“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд Бизнесийн сургуулийг төлөөлж оролцох багийг шалгаруулна.
Жил бүрийн татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулж Гааль, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс хамтран их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулдаг энэхүү тэмцээн энэ жил дараах байдлаар явагдана.
I шат – 2016.04.25-04.30 хооронд харьяа дүүрэг дээр шилдэг багийг шалгаруулна.
II шат – 2016.05.06 –ны өдөр шилдгийн шилдэг 3 багийг шалгаруулна.
БИЗНЕСИЙН СУРГУУЛИАС ОРОЛЦОХ 2 БАГИЙН ШИЛДЭГ 12 ОЮУТНЫГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ДАРААХ 2 ТӨРЛӨӨР ШАЛГАРУУЛЖ ОРОЛЦУУЛАХ ТУЛ СОНИРХОЖ БУЙ НББ, НББ-ХШ, НББ-МЗ, СЭЗ-ИЙН АНГИЙН III, IV ТҮВШНИЙ ОЮУТНУУД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО УУ.
ШАЛГАРУУЛАХ ТӨРӨЛ
- “НӨАТ”-ын тухай хуулийн тест, бодлогоор шилдэг 6 оюутан /баг бүрт 3 оюутан/ 04-р сарын 22 өдрийн 16:40 цагт №306 тоот ангид
- Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ болон НӨАТ-ын хамаарал, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг харуулсан жүжигчилсэн тоглолт /10 мин/, оюутны тоо хамаарахгүй. 04-р сарын 23 өдрийн 11 цагт 4-р байрны лекцийн зааланд тус тус шалгаруулалт явагдана.
Холбоо барих:
Л.Хишигбаяр /НББ хөтөлбөр, №306 тоот, 9907-7122/
Д.Лхагвасүрэн /НББ хөтөлбөр, №319 тоот, 9988-4460/
Э.Жавхлан /Санхүүгийн хөтөлбөр, №120, 8807-8527/
Т.Мөнхзаяа /Санхүүгийн хөтөлбөр, №401 тоот, 8807-6790/
Read MoreАСЕМ-ын чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдон сайн дураар ажиллах МУИС-ийн оюутан залуусыг бүртгэх ажил эхэлж байна.
2016 оны 6-7 сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдон их дээд сургуулиудын оюутнуудыг чуулга уулзалтын бэлтгэл ажил, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэгт туслах сайн дурын ажилд хамтран орохыг урьсан билээ.
Энэхүү сайн дурын хөдөлгөөнд хамрагдахыг сонирхсон, сайн дураар ажиллах сонирхолтой МУИС-ийн оюутан залуусыг бүртгэх ажил эхэлж байна.
Сайн дурын ажилтан, Сайн дурын хөдөлгөөн гэж юу вэ?
Сайн дурын үйл ажиллагааг НҮБ-аас дараах байдлаар тодорхойлдог.
- Ашиг орлого, шан харамжийн төлөө зорилго агуулаагүй
- Хувь хүний өөрийнх нь сэтгэл зүрх, хүсэл сонирхолд тулгуурласан чөлөөт сонголт
- Бусдад буюу нийгэмд ач тустай байх
- Өөрийгөө хөгжүүлэх зэрэг юм.
Ач холбогдол
Сайн дурын хөдөлгөөнд хамрагдсанаар оюутан танд олон талаар ач холбогдолтой. Үүнд:
- Бүх талаар өөрийгөө хөгжүүлэх
- Олон нийттэй харилцах чадвартай болох
- Гадаад хэлний мэдлэг сайжрах
- Цаашид томоохон арга хэмжээнд ажиллах туршлагатай болох гэх мэт.
Ерөнхий шалгуур
- Сайн дурын хөдөлгөөний зарчмыг ойлгосон, сайн дураар ажиллах эрмэлзэлтэй байх
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Эрүүл мэндийн хувьд асуудалгүй
- Баг хамт олон болж ажиллах чадвартай
- Гэр бүлийн зүгээс зөвшөөрсөн зэрэг болно.
Бүртгүүлэхийг хүсвэл бүрэлдэхүүн сургуулийнхаа оюутны албанд хандана уу.
Read MoreБизнесийн сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд элссэн оюутнуудын анхааралд
2016 оны 01 дүгээр сарын 18 өдрийн МУИС-ийн захирлын A/14 тоот тушаалаар батлагдсан 2015-2016 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журамын 3.1.1/б/ дагуу, Бизнесийн сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд элссэн оюутнуудын Мэргэжлийн хөтөлбөрийн тандалт судалгаа 2016.04.13 ны 12:00 цагаас 2016.04.18-ны 23:59 цаг хүртэл SISI системээр явагдана. Оюутнууд хугацаандаа хөтөлбөр тандалтаа өгөх ёстойг анхаарна уу.
БС-ийн Сургалтын алба
Утас 350277
Read More
Хөтөлбөр сонголтонд ороогүй оюутнуудад зориулсан хөтөлбөр сурталчилгааны өдөрлөг болно
2015-2016 оны хичээлийн жилд элссэн бакалаврын оюутанууд 2014-2015 онд элссэн хөтөлбөр сонголтонд хийгээгүй оюутнуудад зориулсан хөтөлбөр сурталчилгааны өдөрлөгийг
4 сарын 11 өдрийн 12-17 цагийн хооронд
4 сарын 12 өдрийн 9-17 цаг
4 сарын 13 өдрийн 9-17 цагийн хооронд
Хичээлийн 4-р байрны 2-р давхрын коридорт
багш нараар мэдээлэл өгүүлэх байдлаар зохион байгуулна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
СУРГАЛТЫН АЛБА
Read More“POSCO Asia Fellowship-2016” тэтгэлэг зарлагдлаа
Тэтгэлэгийн зорилго: Азийн залуу удирдагчдыг дэмждэг POSCO Asia Fellowship нэрэмжит тэтгэлэгийг дэлхийн олон орны залуучуудад олгодог бөгөөд Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц МУИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой.
Тэтгэлэгийн шаардлага:
- МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын 2-р түвшний суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
- Улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судласан байх,
- Хүмүүнлэг болон нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг байх,
- Үүнтэй адилтгах өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Тэтгэлэгийн өргөдлийн бөглөсөн анкет /Application form/
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол хэлээр/
- Суралцагчийн оюутан байх үеийн хувийн амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
- МУИС-аас зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог бол нийгмийн идэвхийг илтгэх бичиг баримт, багшийн болон оюутны албаны тодорхойлолт
Уг тэтгэлэгийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй суралцагчид дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 4 сарын 18-ны 12.00 цагаас өмнө МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоотод ирүүлнэ.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын бүрдүүлэх бичиг баримт: /шинээр материал өгөх оюутанд хамаарахгүй/
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /англи, монгол хэлээр/
- Тэтгэлэг үргэлжлэх хугацааны ахиц дэвшлийн тайлан
- Идэвхийн оноо бүрдүүлсэн байдал /онооны хуудас бөглүүлсэн байх/
Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнууд дээр дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2016 оны 4 сарын 18-ны 15:00-17:00 хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоотод ирүүлнэ. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.
Асуух тодруулах зүйл гарвал дараах хаягаар хандана уу.
Enkhjargal@num.edu.mn; 77307730-1143
Оюутны алба
Read MoreГоломт банкны оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа.
Голомт банкнаас “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” -ыг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд:
– Нийтэд нээлттэй байдлаар сонгон шалгаруулалтын шүүлтийг хийх
– Шалгарсан илтгэлүүдийг Бизнесийн байгууллагуудад сурталчилах зэрэг бодит ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаараа онцлог юм байна. Оюутнууд та бүхэн идэвхитэй оролцож, эрдэм оюунаа сориорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу http://www.golomtbank.com/AnketServer/web/index.html#/confe
Амжилт хүсье
Оюутны алба
Read More