ШУ-ны доктор, профессор Р.Энхбат багшийн ээлжит семинар сонирхолтой болж өнгөрлөө
БС-ийн Санхүүгийн тэнхмийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд профессор Р.Энхбат багшийн “Оновчлол ба Орчлон ертөнц” танин мэдэхүйн лекцэнд багш оюутнууд өргөнөөр оролцож, сонирхолтой болж өнгөрлөө. Орчлон ертөнцийн хуулиуд хэрхэн оновчлолын зарчимд захирагдаж түүнээс Ньютон, Эйнштейн, Хокингийн онолууд хэрхэн гарч ирдгийг энгийнээр илэрхийлсэн нь оролцогчдод ойлгомжтой байв. Түүнчлэн орчлон ертөнцийн тэлэлт, хар нүхний үүсэл, Хокиний Онцгой үзэгдлийн үр дүнгүүд, ертөнцийн цаг хугацааны эхлэл ба төгсгөл, Эйнштейний харьцангуйн онолын хэрэглээнүүд, сүүлийн үед хөгжиж буй Утасны онол, М-онол, Квант механикийн тодорхой бус зарчмууд зэрэг орчин үеийн онолын физик, квант механикийн онц сонирхолтой сэдвүүдээр илтгэгч ярив.
Read More“Менежмент ба Санхүүгийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим болон Санхүүгийн тэнхимийн хамтран зохион байгуулсан “Менежмент ба Санхүүгийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018.10.19-нд МУИС-ийн Номын санд зохион байгуулагдлаа. Хурлыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд, Санхүү болон Менежментийн тэнхимийн хамт олон, илтгэлээ хэлэлцүүлсэн оролцогч, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй мэдээлэл, зургийн цомгийг хурлын цахим хуудас http://mfc.mn/ -с авна уу.
МУИС-ийн Багш, ажилтны сагсан бөмбөгийн тэмцээнд Бизнесийн сургуулийн эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцлоо
Биеийн тамирын тэнхимийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан МУИС-ийн Багш, ажилтны сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 10-р сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.
Бизнесийн сургуулийн эрэгтэй, эмэгтэй багууд шигшээ тоглолтод шалгаран үлдэж улмаар эрэгтэй баг хүрэл медалийн болзол хангаж, эмэгтэй баг шагналт IV байранд шалгарлаа. Тэмцээний үеэр зохиогдсон холимог багийн шидэлтийн төрөлд Бизнесийн сургуулийн баг даалгаврыг 24 секундэд гүйцэтгэн шинэ дээд амжилт тогтоож тэргүүллээ.
Тус тэмцээнд эрэгтэй багуудаас ХШУИС, ЗАА, Бизнесийн сургууль, эмэгтэй багуудаас ССС, ХШУИС, ЗАА багууд эхний гурван байрыг тус тус эзэллээ.
Read More