
БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУД ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.
- Categories Мэдээ, Мэдээлэл
- Date 2026-10-06
- Comments 0 comment
Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн сургуулийн багш, ажилтнууд боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, үр бүтээлтэй ажлаа үнэлүүлэн төрийн болон салбарын нэр хүндтэй шагналуудаар шагнагдлаа.


| Шагналын төрөл | Шагнагдсан багш, ажилтан | Албан тушаал |
|---|---|---|
| Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг | Чулуунбаатар Энхболд | Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн дэд профессор |
| Тулга Цэрэндэжид | Хангамж үйлчилгээний газрын зохион байгуулагч | |
| Боловсролын яамны Жуух бичиг | Мандах Алтан-Од | Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн багш |
| Дондог Жаргалмаа | Бизнесийн сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн | |
| МУИС-ийн Хүндэт жуух | Даваацэрэн Авирмэд | Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн дэд профессор |
| Хөдөлмөрийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг | Жанцансамбуу Уртнасан | Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан |
| Будсүрэн Хоролсүрэн | Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан | |
| Намхайдорж Батжаргал | Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан | |
| Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүндэт жуух | Адъяасүрэн Байгалмаа | Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан |
Энэхүү нэр хүндтэй шагнал, хүндэт тэмдгээр шагнагдсан багш, ажилтнууддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бизнесийн сургуулийн хамт олон нь боловсролын чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш, ажилтнуудаараа бахархаж байна.



