
“CFA RESEARCH CHALLENGE 2025-2026 LOCAL FINAL-MONGOLIA” болж өндөрлөлөө
Монголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс зохион байгуулсан АНУ-ын төвтэй CFA Institute- н нэрэмжит “CFA RESEARCH CHALLENGE 2025-2026 LOCAL FINAL-MONGOLIA” тэмцээнд нийт 4 их, дээд сургуулийн 8 баг оролцсоноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн “MAGNUS” баг “ТЭРГҮҮН БАЙР” эзэлж Ази- Номхон далайн бүсийн шалгаруулалтад Монгол улсаа төлөөлж орохоор боллоо. Тэргүүн байр хүртсэн “Magnus” багийн гишүүд: Б.Түмэндэмбэрэл (Санхүү менежмент-4) П.Даваажаргал (Санхүү менежмент-4) Э.Энхбаяр (Санхүү менежмент-4) М.Нямжаргал (Санхүү менежмент-4) Б.Анударь (Санхүү менежмент-4) Удирдсан багш: Д.Одбилэг (Санхүүгийн тэнхимийн ахлах багш) Тус тэмцээнд амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.




