
“ХЭН САЙН БАНКИР ВЭ?” ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, “Банкир” оюутны клуб болон хөтөлбөрийн багш нар хамтран зохион байгуулсан Банк, санхүүгийн хөтөлбөрийн оюутнуудын дундах “Хэн сайн банкир вэ?” олимпиад амжилттай болж өндөрлөлөө. 

Мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нийт оюутнууддаа баяр хүргэе! 
Тэмцээнийг бодитой, мэргэжлийн түвшинд шүүн тунгаасан шилдэг төгсөгчид болох Б.Амаржаргал (ХААН Банкны Эрсдэлийн удирдлагын газрын менежер) болон Б.Баярбат (ХХБ-ны Нөөцийн удирдлагын газрын дарга) нартаа талархал илэрхийлье.
Ирээдүйн чадварлаг банкирууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! 

Оюутнуудаа бүхий л талаар дэмжиж ажилласан Ё.Чимэдцогзол Chimedtsogzol Yondon , док, дэд проф С Ариунаа Ariunaa Sodov, док, дэд проф Г.Отгонсүрэн, Gotov Otgonsuren док Г.Гүнбилэг болон Банкир оюутны клубын оюутнууд, төгсөгчдөдөө БАЯРЛАЛАА.
Та бүхний цаашдын эрдэм, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.


