
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, профессор Жамбын Батмөнхийн (1926-1997) нэрэмжит “Санхүүгийн зах зээлийн ирээдүй: бодлого, судалгаа, инновац” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний XXI хурал
Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 21 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, профессор Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгон зохион байгуулж буй тус хуралд эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, докторант, магистрант болон банк, санхүүгийн байгууллагын мэргэжилтэн та бүхнийг судалгааны бүтээл, илтгэлээ хэлэлцүүлэн өргөнөөр оролцохыг урьж байна.
Хурлын мэдээлэл
Огноо: 2026 оны 12-р сарын 11 өдрийн 9.00 цаг
Байршил: Новотел зочид буудлын 4 дүгээр давхрын «Ballroom» танхим (танхим + Zoom)
Хурлын хэл: монгол, англи, орос
Хурлын чиглэлүүд
- Санхүүгийн системийн хөгжил, тогтвортой байдал ба зохицуулалтын бодлого
- Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалт ба санхүүгийн зуучлал
- Компанийн санхүү, засаглал ба үнэ цэнийн удирдлага
- Төрийн санхүү, төсөв, татварын бодлогын шинэчлэл
- Санхүүгийн технологи, хиймэл оюун ухаан ба дижитал шилжилт
- Тогтвортой санхүү, ногоон хөрөнгө оруулалт ба уур амьсгалын өөрчлөлт
- Зан төлөвийн санхүү, санхүүгийн хүртээмж
- Санхүүгийн судалгааны арга зүй, загварчлал ба инновац
Чухал хугацаанууд
- 12-р сарын 4 (11:59 PM) – илтгэлийн бүртгэл, хураангуй хүлээн авах эцсийн хугацаа
- 12-р сарын 7 – хураангуйн хариу мэдэгдэх
- 12-р сарын 9 – илтгэлийн танилцуулга (слайд) ирүүлэх
- 12-р сарын 11 – хурал болох өдөр
- 12-р сарын 25 – илтгэлийн бүрэн эх ирүүлэх
Оролцогч талууд
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Даатгалын Холбоо
Бүртгэл, холбоо барих
Бүртгүүлэх: https://fin-innovation-xxi.netlify.app
И-мэйл: otgonsuren.g@num.edu.mn Утас: +976 9922 9446




